antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2014 Comments are off

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

tsagagaarӨнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүвтэр байна. Бусад нутгаар өдөртөө дулаарна.

2014 оны 6 дугаар сарын 09-ний 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 20-25 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car