Дээдсийн хүүхэн, Америкийн телевизийн од Ким Кардашьян өөрийн дурлалт залуу болох рэп дуучин Канье Уэсттэй тавдугаар сарын 25-ны өдөр хуримаа хийсэн билээ. Тэгвэл 33 настай телевизийн од бүсгүй хуримын бал сараасаа ганцаараа эргэж иржээ.
Ким Кардашьян яагаад ганцаараа ирэв гэдэг олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа бөгөөд өөрийн нөхөр Канье Уэстээс салсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүрсэн байна.
Од бүсгүй Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудалд хар өмсгөлтэй, нарны шилтэй ганцаараа ирсэн нь папрацуудын хараанд өртжээ.
Шинэхэн хосууд дараагаар нь хуримын аялалд гарсан бөгөөд эхлээд Ирландад очсон бол дараа нь Чехээр аялсан аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.