Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашингүй өдөр маргааш тохиох аж. Автомашингүй өдрөөр хотын төвийг тойрсон гол гол замуудын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тухайлбал, Чингэсийн талбайн хоёр талын зам, Чингэсийн талбайгаас баруун тийш баруун дөрвөн зам хүртэл, баруун дөрвөн замаас хойшоогоо Гэсэр сүмийн уулзвар буюу Тэнгис хүртэлх зам, Тэнгис кино театраас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртэлх замыг хаана. Цаашлаад хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Ардын эрх, Сансрын туннел, зүүн дөрвөн зам хүртэлх зам, тэндээсээ эргээд Энхтайвны өргөн чөлөө буюу Чингэсийн талбай хүртэлх замуудыг зургадугаар сарын 07-ны өдрөөс 09.00 цагаас 22.00 хүртэл тус тус хаах аж.
Мөн эл өдөр бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангилалд явуулах юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.