antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

“Би намагт биш далайд амьдардаг мэлхий”

нийтлэсэн Admin

Улсын драмын эрдмийн театрийн жүжигчин, СТА Г.Отгонцэцэгийг “Та хэн бэ” буландаа урилаа.

Тэрбээр оюутан байх хугацаандаа “Хувьсал” продакшнтай хамтарч, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх” зэрэг жүжигт дүр бүтээснээр гараагаа эхэлснээс хойш тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээсэн юм. Ингээд жүжигчин Г.Отгонцэцэг өөрийгөө юу гэж дүгнэдгийг уншигч танд хүргэе.


-“Орхидос” киноны дүр өөрийг чинь нэлээд эвдсэн байв уу. Харгис ээжийн дүр бүтээх хэцүү байсан уу?

-Надаас шал өөр зан характерийг шаардсан, гурван хүүхдийн ээж, амьдралын хатуу дарамтад амьдардаг, өрх толгойлсон эмэгтэйн дүрийг бүтээх маш хэцүү байсан. Наад зах нь нүүр хувиргалтаас эхлээд бүх юмаа өөрчлөх шаардлага гарсан. Охиноо түлж, зовоодог хэсэг нь бүр хэцүү. Гэвч энэ дүрийг маш гайгүй бүтээж чадсан гэдэг үнэлэлтийг багш маань өгсөн болохоор их урам орж баяртай байгаа.

-Тэгээд ахимаг настай эмэгтэйн дүр бүтээж байхдаа өөрөө хөгшрөхөөр ямар байх бол гэж бодов уу?

-Өөрийгөө хөгшрүүлээд харахаар их эвгүй байсан. Нөгөө талаасаа бас өөрийгөө хөгшрөхөөрөө ямархуу авгай болох бол гэж зөндөө бодсон. Тэгэхдээ мэдээж хэрэг сайнаар төсөөлсөн. Юмыг угаасаа сайнаар бодож явбал сайн л байна, муугаар бодож явбал тэр амьдрал утгагүй байх юм шиг санагддаг. Би тэр насан дээр очоод гурван хүүхдийн ээж болсон хойноо намбатай сайхан эмэгтэй болсон байна гэж бодож байгаа.

-СУИС-ийн анхны хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. Хэн багшийн шавь байв?

-МУГЖ Уртнасан багш маань анх энэ ангийг нээсэн. Яг анги даасан багш маань биш ч гэсэн бидэнд маш их цаг зав гаргадаг, биднийг энэ мэргэжлийг эзэмшихэд асар том нөлөөлсөн хүн. Багш нартайгаа одоо ч гэсэн харилцаатай байдаг, дүр бүтээхээс өмнө багш нартайгаа уулзаж зөвлөгөө заавар авдаг. Төгсөөд “Хувьсал” продакшинд орох саналыг манай ангийнханд тавьсан учраас, тэгээд ч анхны хөгжимт драмын анги гэдэг утгаараа хамтдаа уран бүтээл хийе гэж ангиараа орсон.

-”Хувьсал” продакшин яагаад тарах болов. Жүжигчин Уранчимэгтэй хамтарч ажиллах хэцүү байсан уу, бас Пүрэвсүрэн та хоёртой таардаггүй байсан гэж ярьдаг юм билээ, эргээд Урнаа эгчтэй нэг газар ажиллахаар харьцаа өөрчлөгдөх юм уу?

-Тарах шалтгаан бол цаг хугацааны асуудал, тухайн үед зарим нь өөр чиглэлээр явах сонирхолтой, зарим нь боловсролдоо анхаараад тус тусынхаа зам мөрийг хөөсөн. Миний хувьд нэгэнт л урлагийн хүн болно гэж энэ мэргэжлийг эзэмшсэн учраас илүү ихийг сурч мэдэн хөгжихийн тулд драмын театрт орсон. Урнаа эгч бид хоёрыг үсдэлцэж зодолдсон гэсэн яриа гарсан байна лээ. Энэ бол ор үндэслэлгүй зүйл, бид хоёр хүний урманд маргалдаж ч үзээгүй. Би “Хувьсал”-аас гарахдаа хэл ам хэрүүл маргаан хийгээгүй. Бид хоёрын харьцаанд өөрчлөлт гарсан юм байхгүй.

-Драмын театрыг босго өндөртэй гэж ярьдаг шүү дээ. Ямар шалгуураар энэ театрт оров?

-Уг нь манай ангиас дөрөв таван хүүхэд авъя гэсэн боловч бид ангиараа уран бүтээл хийж үзье гэсэн бодлоор л Хувьсалд орсон. Театр маань залуу уран бүтээлчдийг элсүүлэх шалгалт авсан, би ч ном журмынх нь дагуу өргөдлөө бичиж, шалгалтаа өгөөд орсон.

-Одоо шинэ киноны санал ирсэн байна уу, дахиад эсрэг дүр бүтээх санал ирвэл хүлээж авах уу?

-Жүжгэн дээр ч тэр, кинон дээр ч тэр дандаа эсрэг талын дүр бүтээж байсан болохоор одоо жаахан завсарлага авсан нь дээр юм уу гэж бодож байгаа. Дандаа эсрэг биш жаахан ч гэсэн эерэг талаас нь харуулахыг хичээж байна.

-Хүмүүс өөрийг чинь жүжигчин гэдгээр нь илүү мэддэг. Тэгвэл мисс болж байсан түүхээсээ?

-2003 оны намар улс тунхагласаны баяраар “Сайхан бүсгүй” улсын 13-р уралдаанд ороод “Мөнгөн эрдэнэ”-ийн шагналыг хүртсэн. Энэ тэмцээнд орсоноороо өөрийнхөө хувьд маш том ололтыг нээсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүн үргэлж өөрийгөө голж явдаг. Биеийнхээ хувьд зарим хүмүүс өөртөө сэтгэл хангалуун бус байдаг. Тухайн тэмцээнд орохдоо би ерөөсөө мисс болно гэж ороогүй, эмэгтэй хүн болж төрсөнийх өөрийгөө ямархуу хэмжээнд байгааг сориод үзье, бас хамгийн гол зорилго нь иймэрхүү эмэгтэй урлагийн салбарт гарч ирж байгаа юм байна гэдгийг харуулах гэж, акулуудын нүдэнд өртчих юмсан гэж орсон чинь бүр “Мөнгөн эрдэнэ”-ийн титэм аваад ээж аавдаа бүү хэл, өөрөө өөртөө сюрприз барьсан.

-Зарим хүмүүс өөрийгөө голдог гэж хэллээ. Гоо сайхны мэс засалд орсон хойноо өөрийгөө бүрэн төгс болсон гэж боддог уу?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө гоо сайхны мэс засалд орсон. Энэ бол сүртэй эмзэглээд байх асуудал гэж бодохгүй байна, тэртээ тэргүй би хүнээс гажууд бүр яахаа алдчихсан байж байгаад учиргүй төрөл арилжчихсан биш. Угаасаа Монголын сайхан бүсгүй гэдэг титмийг авчихсан байсан болохоор би гоо сайхны мэс засалд орсноо нэг их эмзэглэхээр зүйл гэж бодохгүй байна. Тийм олон газар хийлгээгүй, ганцхан газраа хийлгэсэн. Гэхдээ тэрийг хэлмээргүй байна. Одоо ч гэсэн би өөрийгөө голдог шүү дээ.

-“Мисс болгон загвар өмсөгч байдагтүй, загвар өмсөгч болгон мисс байдаг” гэж ярьдаг шүү дээ. Загвар өмсөгч болъё гэж бодож байсан уу?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Мисс бол хамгийн зөв харьцаатай, зөв боловсон сайхан эмэгтэйг хэлдэг. Загвар өмсөгч бол харьцаа хамаагүй байдаг. Ямар ч харьцаагүй эмэгтэй хэзээ ч мисс болж чадахгүй. Магадгүй тайзан дээр алхах алхаа гишгээ талаасаа байж болох л юм.

-Отгоо өөрийгөө дүгнээд хэлвэл?

-Би намагт биш далайд амьдардаг мэлхий байх. Гэхдээ мэлхий биш л дээ, зүйрлэж хэлж байгаа юм шүү. Намгийн ногоон мэлхий цаана нь далай байгааг мэдэхгүй намагтаа л илжрээд байдаг гэж нэг үг байдаг шүү дээ. Яг тэрэнтэй адил, би нэг газраа байгаад байхыг хүсэхгүй өшөө илүү өсөн дэвшихийг хүсдэг. Зан чанарын хувьд гэвэл дутагдалтай талаасаа илүү сайн чанар нь олон байх. Хамгийн дутагдалтай тал нь хэт тайван, нэг бол их яарч сандарсан үедээ дэндүү их яардаг. Энэ миний сул тал байх. Сайн тал гэвэл хамаагүй илүү. Уучламтгай, зөөлөн нийтэч гэх мэтчилэн олон л юм байна л даа.

-Анхны хайртайгаа хэдэн настай байхдаа учирч байв. Яагаад одоо болтол ганц бие явна, найз залуутай болсон уу?

-21 настай байхдаа учирсан юм байна. Анхны хайрын эзэн маань бизнесмэн, жирийн л сайхан залуу байсан. Манай хүн гадагшаа яваад усанд хаясан чулуу шиг болсон. Уг нь бид хоёр хэрэлдэж муудалцдаггүй байсан, яагаад салсанаа сайн мэддэггүй юм аа. Яг миний хайрыг татсан, миний хайрыг даах залуутай учраагүй л явна.

-Хэзээ нэгэн цагт мөнгө хөрөнгөтэй, өөрөөс чинь ахимаг насны хүн гэрлэх санал тавибал хүлээж авах уу?

-Хайр сэтгэлд насны хязгаар, арьсны өнгө хамаагүй гэж ойлгодог. Магадгүй үнэхээр миний хайрыгтатсан, үнэхээр надад хайртай хүн байвал яагаад болохгүй гэж.

-Хайрыг чинь татах залуу ямар байх ёстой вэ?

-Хүн харахад нүдэнд дулаахан, мах шөлтэй, өндөр биерхүү залуучууд зүгээр санагддаг. Гол нь хүн чанар сайтай байх хэрэгтэй.

-Хайрыг юутай зүйрлэдэг вэ, ямар бэлэг авах дуртай вэ?

-Улаан сарнайтай л зүйрлэдэг. Би чамин гоё юманд их дуртай. Хүнд нэгэнт л бэлэг өгч байгаа бол тэр хүнд хэрэгтэй, хэрэглэгдэх зүйлийг өгөх нь зүгээр юм шиг санагддаг. Өдөр тутмын хэрэглээний биш сюрприз болохоор зүйл л байвал тэр бэлэг болно.

-Өөрийг чинь нэлээд эрээ цээргүй аашилдаг, дуртай үедээ тайчиж чаддаг гэдэг юм билээ?

-Би ямар нэгэн юманд баригдаж амьдрахыг хүсдэггүй. Хэрвээ би хүсвэл тухайн тохиолдолд тэр цаг мөчид би юу хиймээр байна, хүнээс гажууд буруу муу үйлдэл биш бол яагаад би цамцаа тайлаад дотуур хувцастайгаа бүжиглэж болохгүй гэж. Болохгүй юм гэж байхгүй ш дээ.

Э.Мөнх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car