antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

today091909:00 цагаас Эдийн Засгийн Хөгжлийн яам, МҮХАҮТанхим, Олон улсын худалдааны төв /ICT/, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал /UNCTAD/ хамтран “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” сэдэвт семинарыг  МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

09:00-19:00 цагийн хооронд Нийслэлийн АН-аас “Blue Sky” цамхагийн гурван давхар “Topaz” хурлын зааланд “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалтад Хөвсгөл аймгийн 24 сумын намын хорооны дарга, Засаг дарга нар оролцох юм. Утас 88265581

09:00 цагаас Испаний Худалдаа, хөрөнгө оруулалтын газар (ICEX), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон БНХАУ-д суугаа Испаний Вант Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн газартай хамтран олон талт санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд дээр Испани-Монголын компаниудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилгоор “Монгол-Испаний олон талт түншлэл” сэдэвт уулзалтын нээлт Чингис Хаан зочид буудалын хурлын Танхимд зохион байгуулах гэж байна. Утас: 99072924, 99182736

10:00 цагаас ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвөөс санаачлан Сансар, Од Эрхэсийн ордонг сэтгүүлчдэд танилцуулах, сурталчлах нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Утас 99045949

11:00 цагаас 11:00 цагаас Эрүүл мэндийн яамны Б танхимд “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.  Нийслэлийн замын цагдаагийн газрын, Урьдчилан сэргийлэх хэлтэс Утас: 99280101

11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Academy Awards Mongolia” кино наадам болох гэж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурлаа зарлалаа.

11:00 цагаас Төрийн ордонд УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд ОХУ-ын Дотоод хэрэг, Хуульзүйн дэд сайдууд бараалхана. ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга Зубов Игорь Николаевич, Хууль зүйн дэд сайд Аристов Дмитрий Васильевич, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Каланда Владимир Александрович тэргүүтэй ОХУ-ын Элчин сайдын яамны нэр бүхий төлөөлөгчид энэхүү уулзалтад байлцана. Утас: 261743

11:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд МСБХ насанд хүрэгчдийн УАШТ-ний дэлгэрэнгүй мэдээлэл өгч баг тамирчдад шагналыг нь гардуулна. Мөн өсвөрийн шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулиалтын талаар мэдээлнэ.

14:00 цагаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга дээр АНУ-ын Калифорни мужийн хөгжмийн урлагийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, бүтээлийн нот гардуулж, хамтран ажиллах тухай хэлэлцэнэ.

18:30 цагаасТусгаар тогтнолын ордонд дэлхийн сонгодог хүүхдийн жүжиг “ЭЗОПЫН ЁГТ ҮЛГЭР” Монголын хүүхэд багачуудад зориулж үнэ төлбөргүй тоглоно.

21:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг   Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулна. Асуултыг Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төв болон [email protected] хаягаар хүлээн авч байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car