antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2014 Comments are off

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

нийтлэсэн Admin

galiinOBEGХууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.03/  хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Шинэчилэн найруулсан хуулийн төсөлд галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэхээр тусгажээ. Ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.
Сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад обьектын гал түймрийн гаралт, эрсдэл улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил хүн амын нягтрал, хотжилт, өндөр барилга байгууламж, үйлдвэржилт зэрэгтэй шууд холбогдон эрс өсөн нэмэгдэж байгаа.
2013 онд нийт 3819 удаагийн обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 10.95 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулд 53 хүн амь насаа алдан, 52 хүн түлэгдэж гэмтсэн нь өнгөрсөн 2012 онтой харьцуулахад гал түймрийн тоо 9,1 хувь, хохирол 9,4 хувиар тус тус өссөн дүн ажээ. Сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байгаа нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх нэг тодорхой үндэслэл болжээ.
Улсын хэмжээнд 49 гал унтраах мэргэжлийн анги үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт газар нутгийн 10 хувь орчимд, иргэний 60 гаруй хувьд үйлчилж буй бөгөөд өнөөдөр манай орны 21 аймгийн 330 сумаас 298 буюу нийт сумын 90.3 хувьд нь гал унтраах нэгж байхгүй юм байна. Алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нь төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа тул тухайн орон нутгийн галын аюулгүй байдлыг хангуулахаар хуульчлан баталгаажуулах нэг шаардлага бий болжээ.

Иймд хуучин Галын аюулгүй байдлын тухай хуульд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн хөрш зэргэлдээ болон бусад гадаад улс орнуудын жишгийг судлан, сум бүрт гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар тусгасан байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулийн төсөлд обььектын галын асуудлыг тусгасан байна. Харин хээрийн түймрийн асуудлыг тусгасан уу, энэ хуулиар зохицуулах уу. Хуулийн төсөл батлагдсанаар гал унтраах байгууллагын хүртээмж хэр нэмэгдэх вэ хэмээн лавласан. ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүүгийн хариулснаар, Ойн тухай хуульд заасны дагуу ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах ажлыг онцгой байдлын байгууллага зохион байгуулдаг байна. Түүнчлэн өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төсөлд түймрийг унтраах, дайчилгаа явуулах асуудлыг мөн багтааж өгсөн юм байна. Хуулийн төсөлд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар бус сум бүрт гал түймэр унтраах сайн дурын нэгж, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар тусгаад байгааг нэмж хэлсэн. Өнөөдрийн байдлаар 60 км-ээс хол зайд түймэр гарлаа гэхэд онцгой байдлын алба хаагчдыг очих гэсээр байтал гал бүрэн тархсан байдаг аж. Харин сум бүрд нэгжтэй болбол гал түймрийг богино хугацаанд унтраах сайн үр дүн гарна хэмээн үзэж байгаа юм байна.
Гишүүд, гал гарлаа гэхэд гал сөнөөгчид хэдий хугацааны дараа очиж чадах, түүнийг хугацааг хэрхэн багасгах талаар тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, галын дуудлага авангуут замын хөдөлгөөний төвтэй холбогдон, гал гарсан газар уруу саадгүй хүрэх ажлыг замын цагдаа нартай хамтран зохицуулахаар хуулийн төсөлд заасан байгаа ажээ. Уг хуулийн төслийн талаар гишүүд ийнхүү мэдээлэл авсны дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car