Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-ний өдөр эхлэнэ. Ерөнхий боловсролын сургуулийг 32493 хүүхэд энэ хавар төгсч байгаа юм байна. Одоогоор 38332 шалгуулагч оролцохоор бүртгүүлжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн сурагчид бүртгэлээ баталгаажуулан суудлын хуваарь буюу шар хуудсаа авч эхэлсан байна. Суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудас руу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагч булангаас хэвлэж авах гэнэ. Өмнөх онд төгссөн шалгуулагчид зургадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах шаардлагатай аж. Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын19-нд дуусна.
Шалгалтын хуваарь
Сар/өдөр | Цаг | Хичээл |
06 дугаар сарын 14 | 12:00-13:40 | Монгол хэл бичиг |
06 дугаар сарын 16 | 10:00-11:20 | Орос хэл |
13:00-14:40 | Хими | |
16:00-17:20 | Англи хэл | |
06 дугаар сарын 17 | 08:30-09:50 | Монгол Улсын түүх |
11:30-13:10 | Математик | |
14:30-15:50 | Биологи | |
17:00-18:20 | Монгол хэл | |
06 дугаар сарын 19 | 08:00-09:40 | Физик |
11:30-12:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
14:20-15:40 | Газарзүй |
Холбоотой мэдээ
Comments are closed.