2014 оы 06-р сарын 01-ний өглөө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Яармаг Нисэхийн зам дээр иргэн “Ж” зам тээврийн осолд орсон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин энэхүү хэргийг хийсэн гэмт этгээд зугтсан бөгөөд энэ хэргийн эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Иймд энэ хэргийн талаар үзэж харсан бүх иргэд иргэний үүргээ биелүүлж Цагдаагийн байгууллагад хандана уу.
Энэ талаар Замын цагдаагийн газрын 93030002, 99182426, болон 102 дугаарын утсаар холбогдох буюу тус газрын 305 тоот өрөөнд ирж хандаж болно. Мэдээллийн нууцлалыг хангана. Хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авах болно.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.