antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2014 Comments are off

“FRESH AIR” Зуны нээлтийн задгай парти болох гэж байна

нийтлэсэн Admin

10259118_644071992335596_8515398718365511133_oУрин дулаан зуны улирал айлчлан айсуй. Залуучууд маань найз нөхдөөрөө амралтаа зугаатай өнгөрүүлэхээр зэхэж буй энэ үед Их тэнгэрийн амны зүүл талд холгүйхэн орших “River Beach Resort”-д MNG Event-н зүгээс зуны нээлтийн “Fresh Air Party”-гаа албан ёсоор зарлаад байна.

2014 оны 6 сарын 06-ний Баасан гаригт 20 цагаас Туул голын эрэгт, задгай цэвэр агаарт, ногоон зүлэг, торгон элсэн дээр хөгжмийн сайхан, эрх чөлөөг залуусдаа мэдрүүлдэг “Цэвэр агаар” буюу “FRESH AIR” парти 3 дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Зуны задгай партины нээлтээр 3000 залуус байгалийн үзэсгэлэн бүрдсэн цэвэр агаарт Туул голын хөвөөнөө цуглаж хамтдаа нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлэх боломж тун удахгүй тохиох гэж байна. Энэ жилийн арга хэмжээнд хөгжимд дуртай, цоглог залуучууддаа Dj Chin, Dj Ganaa, Dj Erhe, Dj Tasha, Dj Maralaa нар хөгжмийн бүх урсгалаар Сэт бэлдэж байгааг дуулгахад таатай байна.

Партины талаар дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car