antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Нурж унах гэж байгаа 18 сургуулийн байранд хүүхдүүд хичээллэж байна

нийтлэсэн Admin

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар  “Нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх тулгамдсан асуудлууд”-ын талаарх  БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын мэдээллийг сонссон.

2011-2012 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 206 сургууль, 308 цэцэрлэг, албан бус боловсролын Гэгээрэл хөгжлийн 8 төв үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд 186, 704 сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 59,711 суралцагч суралцаж, 11,0 мянга гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 9,0 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна.

2011-2012 оны хичээлийн бага боловсролд 96096 хүүхэд суралцаж байна. Энэ нь өмнөх хичээлийн жилээс 486 суралцагчаар буурсан. 1 дүгээр ангид 18375 хүүхдийг элсэж, 6 настай хүүхдийн сургуульд хамрагдалт 99,3 хувьтай байна. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 111 сургуульд 134 барилга байгууламж ашиглагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр 105600 сурагчийн суудлын хүчин чадалтай байна.
Мөн олон жилийн ашиглалтын улмаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан 18 сургуулийн барилга байгууламж байна. Эдгээр барилгуудаас 2011 онд БЗД-ийн 92, БГД-ийн 22, 70-р сургуулиудын барилгыг буулгаж шинээр сургуулийн барилга баригдаж эхэлсэн. Мөн газар хөдлөлтийн норм шаардлагыг хангахгүй байгаа 30 сургуулийн барилга байна гэсэн дүгнэлт гарсан байна.
БСШУЯ, НЗДТГ хамтран нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын өнөөгийн байдалд үнэлгээ хийж, 2015 он хүртэл нийслэлийн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын чиглэл гаргасан. Сүүлийн 3 жилд нийслэлд сургуулийн барилга байгууламжийг барих ажил төлөвлөсөн хэмжээнд явагдаж байна. 2011 онд нийт 26 / сургуулийн 9, цэцэрлэгийн 12, Хабитатын сангийн төслөөр 4 цэцэрлэг, багшийн хөгжлийн ордон/ барилгыг ашиглалтанд хүлээн авна. 2009-2011 онуудад ерөнхий боловсролын сургуулиудад 4 спорт заалны барилга баригдсан. Одоогоор 4 сургуулийн спорт заалны барилга баригдаж байна.

Нийслэлийн төрийн өмчит 174 цэцэрлэгт 178 барилга байгууламж ашиглагдаж байгаагаас 36 барилгад нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч, цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. 2005 оноос хойш цэцэрлэгийн барилгыг хувьчилсан асуудал гараагүй. Нийслэлийн цэцэрлэгүүдээс төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 36, цэвэр усны шугаманд холбогдоогүй 16, бохирын шугаманд холбогдоогүй 32 цэцэрлэг байна…” гээд,  цаашид авах арга хэмжээний талаар санал гаргасан.

Тухайлбал,
-Улаанбаатарт шинээр баригдаж байгаа орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн барилгыг бариулах талаар тусгаж байх
-Ашиглалтын хугацаа дууссан сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг буулгаж орчин үеийн шаардлагад нийцсэн барилга байгууламж шинээр барихад нэгдсэн бодлогоор хандах
-Хүн ам олноороо төвлөрөн суурьшсан орон нутгийн онцлогийг харгалзан сургуулийн суудлын тоо, цэцэрлэгийн орны тоог одоогийн мөрдөж байгаа нормативаас 2-3 дахин нэмэгдүүлэх

-Сургууль, цэцэрлэгийг менежментийн хувьчлалд шилжүүлж үйл ажиллагааг эхлүүлэх

-Нийслэлд “100” цэцэрлэг хөтөлбөр хэрэгжүүлэх

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эхээс гаргуулах

-Монгол Улсын Засгийн газрын 342 дугаар тогтоолоор тогтоосон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлын хэмжээг 70-80 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Урсгал засварын зардал, эд хогшил авах зардал, нормын хувцас зөөлөн эдлэлийн зардал, бичиг хэрэг, шуудан холбооны зардал зэрэг 12 нэр төрлийн зардал төсөвт тусгагдаж буй хэмжээ нь маш бага, төсвийн энэ хүрэлцээгүй байдал нь эцэг эхийн зөвлөл, багш нар сурагчдаас анги засварын мөнгө хураадаг байдалд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй гэж үзэж буйгаа салбарын сайд танилцууллаа.

Мэдээлэлтэй холбогуудан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Ор тас цэцэрлэггүй нийслэл, сум, дүүрэг, хороодод эхний ээлжинд анхаарал хандуулж, дорвитой хөрөнгө оруулалт хийх талаар судалгаа хийж, Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллах нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Мөн хувийн хэвшлийн болон “гэр” цэцэрлэгийг дэмжих хэрэгтэйг хэлж байсан юм.. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгад цаашид ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихаад байхад үйл ажиллагаа явуулж байгаа хариуцлагыг хэн хүлээх ёстой талаар ч гишүүд хөндлөө. Өнөөдөр хэт өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэг олширч, ямар ч хараа хяналтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаад дүгнэлт хийж, цэгцлэх цаг болсон . 18 ам.долларын сургууль, 5 мянган ам.долларын цэцэрлэгүүд байна. Энэ их төлбөр шаардсан сургууль, цэцэрлэгүүд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа гэдгийг гишүүд хэлж байв.

Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтад төр анхаарал хандуулж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон цэцэрлэг, сургуулийн барилгыг нураан дахин шинээр барилга барих асуудалд төр анхаарал хандуулж уг асуудлыг  УИХ-ын тогтоолоор хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргасан юм.
Б.Янжинлхам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car