antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 Comments are off

Цагаагчин үхэр өдөр

нийтлэсэн Admin

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 30. Баасан гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 2.   Гөрөөсөн толгой  одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car