Нүүрэндээ будаг хүргэж л байвал сайхан болчихдог гэвэл том эндүүрэл болно. Харин нүүрнийхээ хэлбэрт тохируулан будах нь л нүүр будалтын хамгийн гол зорилго. Өмнө нь Нүүрнийхээ хэлбэрийг будалтын тусламжтайгаар өөрчлөх үндсэн арга –ыг танилцуулж байсан бол өнөөдөр нүүрний тодорхой хэсэг болох нүд, уруулын хэлбэрт хэрхэн тохиромжтой будаль хийх талаар хүргэе.
Нүдэндээ хэрхэн будалт хийх вэ?
1. Хэт ойрхон нүдтэй бол.Үүнийг цагаан, цайвар өнгийн нүд будалтын харандаа, саатай энгэсэгний түсламжтайгаар засч болно. Нүдний дотор талын буланг тойруулан цагаан, цайвар цэгүүдийг тавина. Зөөлөн товшлох маягийн хөдөлгөөнөөр жигд тарааж өгөөрэй. Нүдний дотор талын булан цайвар туяатай болоход 2 нүд хоорондоо холдсон мэт харагддаг.
2. Бүлцгэр зовхитой бол.Цайвар өнгөтэй болон, саатай зовхины будаг битгий хэрэглээрэй. Гялалздаггүй, бараан өнгийн будгаар гадагш чиглүүлсэн будалт хийнэ. Үүнэәс гадна сормуусаа будах хэрэггүй.
3. Жижиг нүдтэй бол. Бараан өнгөөр хүрээлэхэд нүдний хэлбэр улам тодорч бүр ч жижиг харагдана. Зөөлөн хүрэн, бор эсвэл зөгийн балны өнгөтэй ч юмуу, арьстайгаа ойролцоо өнгийн зовхины будалт илүү тохиромжтой. Хөмсөгнийхөө доод хэсгийг гадна үзүүр үрүү нь илүү тодруулан цагаан юмуу, нэлээд цайвар өнгөөр будна. Хар, бор өнгийн сормуусны будаг хэрэглээрэй.
4. Онигор нүдтэй бол. Сормуусаа дээш эргүүлэхэд нүд дугаригдуу харагдана.
Мөн нүд хүрээлэгчийг зөв ашигласнаар нүднийхээ хэлбэрийг өөрчлөх боломжтой. Нүдний дотор талаас гадагш чиглүүлэн хүрээлнэ. Нүднийхээ хүүхэн хараа хавиар илүү өргөсгө.
5. Гүн давхраатай бол. Энэ тохиолдолд зовхины будаг давхраан дотор орох юмуу, давхрааны нугалаасан дээр бөөгнөрөөд байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд эхлээд зориулалтын фиксатор, байхгүй бол ердийн хуурай энгэсгийг эхлээд зовхин дээрээ түрхээд дараа нь зовхины будгаа түрхээрэй.
Уруулныхаа хэлбэрт хэрхэн тохируулан будах вэ?
1. Нимгэн уруултай бол. Уруулынхаа жинхэнэ хүрээнээс гадуур хүрээлээд дараа нь будаг биш уруул өнгөлөгчийг ашигла. Өнгөлөгч ямар ч тохиолдолд уруул ы г илүү зузааруулж харагдуулдаг.
2. Зузаан уруултай бол. Уруулынхаа ирмэгийн дотуур, уруул дээрээ бага зэрэг гарган харандаагаар хүрээлээд дараа нь бараавтар хүрэн өнгийн уруулын будаг хэрэглэ.
3. Уртавтар уруултай бол. Уруулынхаа ирмэгийн дотуур, 2 буланд нь бага зэрэг зай үлдээгээд хүрээлж, буд.
4. Доод уруул зузаан бол. Дээд уруулынхаа жинхэнэ хүрээнээс гадуур, доод уруул дээрээ бага зэрэг гарган уруулынхаа ирмэгийн дотуур харандаагаар хүрээлж буд.
5. Дээд уруул томтой бол. Доод уруулынхаа жинхэнэ хүрээнээс гадуур, дээд уруул дээрээ бага зэрэг гарган уруулынхаа ирмэгийн дотуур хүрээлээд буд.
Тогтоож аваарай.
– Будаж байх үедээ толинд анхааралтай харж бай.Олон янзаар нүүрээ будаж үзээд хэзээ, ямар нь илүү зохих, аль нь хиймэл биш харагдуулахыг нь мэдэж ав.
– Өөрийнхөө биеэ хэрхэн авч явдаг болон байгалийн өнгөтэйгээ зохицуулан будгаа сонго.
– Хэт тод, “өдсөн” маягийн будалтаас зайлсхий. Сургууль уруугаа явахад будах хэрэг огт байхгүй.
Холбоотой мэдээ
Comments are closed.