antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 Comments are off

Гадаад паспортыг баталгаат шуудангаар хүргэж байна

нийтлэсэн Admin

OLYMPUS DIGITAL CAMERAУлсын бүртгэлийн ерөнхий газар үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтран Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ.
Хүргэлтийн энэ үйлчилгээ нь бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хийгдэж байгаа аж. Хот доторх үйлчилгээний хураамж 3500 төгрөг, хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв,  Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд төлөх юм. Харин бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг нь гэр болон ажлын хаягийн  дагуу  хүргэж өгч үйлчилнэ. Иймээс иргэн гадаад паспорт захиалж,  өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сонгосон бол  үндсэн үнийн дүнд хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл, та анх удаа шинээр нэг жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар авахаар захиалсан бол /32600/ хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлнө гэсэн үг юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газар цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг “Монгол шуудан”-гийн үйлчилгээгээр дамжуулан иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car