БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулсаар 14-19 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Халх голын саваар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна . Бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.