Нүүрсний салбарын удирдах ажилтны ээлжит V зөвлөлгөөн өнгөрсөн баасан гаригт болов. Өнөөдрийн байдлаар нүүрсний салбар нь манай улсын экспортын бүтээгдэхүүний 26 хувийг эзэлж буй гэнэ. Зөвлөлгөөний үеэр дэд сайд О.Эрдэнэбулган “Уул уурхайн яам Монгол Улсын нүүрсний салбарыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ойрын болон урт хугацаанд баримтлах бодлогыг боловсруулан ажиллаж байгаа. Мөн Хятадын талын орон нутгийн шинж чанартай төлбөр хураамжуудыг багасгах чиглэлээр санал солилцож байна. Баяннуур аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд авдаг байсан 20 юанийн тээврийн хураамжийг хүчингүй болгосон” гэв.
Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхийн хэлснээр, манай улсад “хар алт”-ны ашиглалтын 234 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 46 аж ахуйн нэгж олборлолт явуулж буй гэнэ. Зөвлөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби сэндс”, “Монголын алт”, “Цэцэнс майнинг” компани, Монгол нүүрс ассоциац зэрэг нийт тавь орчим аж ахуйн нэгжийн удирдах ажилтнууд, эрдэмтэн, судлаачид оролцон зөвлөмж гаргалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.