Өлзийт хорооллын 9,06 км авто замыг шинэчлэх ажил өчигдөрөөс эхэлж тус замыг хаасан билээ.
Үүнтэй холбоотойгоор тухайн замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Өлзийт-Нарны гүүр-Төв номын сан чиглэлийн автобусны чиглэлд өчигдөр өглөөнөөс өөрчлөлт орууллаа.
Дээрх чиглэлийн автобус ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл Төв аймгийн замаас шинээр байгуулсан түр замаар явж, 14 дүгээр хорооны цогцолборт хүрээд эргэх гэнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.