antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2014 Comments are off

Харагчин могой өдөр

нийтлэсэн Admin

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 22. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 23. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Авахуй. Наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно  хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car