Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хүний яс олдсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал тус дүүргийн 11 дүгээр хороонд орших Ногоон зоорины хашаанаас энэ сарын 20-ны өдөр хэд хэдэн хүний яс олджээ.
Үүнийг тодруулж шалгахад тус хашаа нь “Арвижих” компанийн хашаа бөгөөд тухайн өдөр ногооныхоо хашаанд зоорины нүхийг эксковатороор ухсан байна. Энэ үед өгөрч муудсан хүний гавлын яс зургаан ширхэг, олон тооны нурууны яс, өнгө нь мэдэгдэхгүй болсон даавууны өөдсүүд, монгол гутлын ул гэмээр шир гарчээ. Уг Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэвч албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар гарч ирсэн хувцас болон монгол гутлын улыг харахад хэлмэгдүүлэлтийн үеийн хэрэг байж болзошгүй хэмээн дүгнэж байгаа аж.
Г. Туяа
Холбоотой мэдээ
Comments are closed.