antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2014 Comments are off

Эмчилгээ, мэдээллийн төв шинээр нээгдлээ

нийтлэсэн Admin

Италын “АЙФО” ТББ санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сэргээн засах эмчилгээний кабинет”, “Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв” –ийг шинээр нээлээ. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн тус кабинетэд 2014 оны 05 сарын 19-25-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан сургалт явагдаж байна.

Сургалтын нээлт өчигдөр болсон бөгөөд нээлтэнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Баярхүү, “АЙФО” ТББ-ын төлөөлөгч болон дүүргийн холбогдох мэргэжилтэнүүд, эмнэлэгийн эмч, сувилагч иргэд оролцлоо.

Уг сургалтыг ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн хөтөлбөр”, Италийн АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европын Холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтаар “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сургагч багш Б.Галя, хөдөлгөөн засалч эмч Л.Алтанцэцэг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзлэг хийн, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах сувилах, дасгал хөдөлгөөн, массажийг тогтмол зөв хийснээр хүүхдийн хөдөлгөөн сайжрах талаар зааж зөвлөгөө өгч байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car