antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 20, 2014 Comments are off

ЭЕШ-ын суудлын хуваарь гарлаа

нийтлэсэн Admin

shalgaltЭлсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Ерөнхий шалгалтад бүртгүүлэгчид өнөөдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www. eec.mn цахим хуудас дахь шалгуулагчийн булангаас бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авах юм.

Энэ жилийн хувьд шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр элсэлтийн шалгалтад орох эрхтэй болж байгаа. Шалгалт зургадугаар сарын 14-ний өдөр орон даяар явагдана.

Монгол хэл бичгийн шалгалт өгсөн шалгуулагчийн бүртгэлийн хуудаст хянагч багш нар ялтас нааж шалгалтад орсон гэдгийг нь баталгаажуулах юм байна.

Өмнөх оны төгсөгчид бүртгэлийн хуудастаа Боловсролын үнэлгээний төвийн даргын тамга даруулж, гарын үсэг зуруулах шаардлагатай гэнэ.

Ингэснээр бүртгэлийн хуудас хүчинтэй болно. Хэрэв тамга, гарын үсэггүй бол шалгалтад оруулахгүй юм байна.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь бүхий шар хуудас, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхээ заавал авч ирэх шаардлагатай аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car