Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал:
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09:00 цагаас “А” танхимд хуралдаж:
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэх юм.
Харин Хууль зүйн байнгын хороо мөн 09:00 цагаас “Б” танхимд хуралдаж:
Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, мөн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай хэлэлцэнэ.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш 14:00 цагаас “А” танхимд хуралдаж:
Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.
Мөн Өргөдлийн байнгын хороо 15:00 цагаас “Б” танхимд хуралдаж
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай хэлэлцэх ажээ.
Өнөөдөр Төрийн ордонд эдгээр байнгын хороодоос гадна Хүний эрхийн дэд хороо хуралдаж Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээлэл сонсох юм.
Ажлын хэсгийн хуралдаан:
10:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
14:00 цагаас Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
14:00 цагаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;
16:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
16:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд.