antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2014 Comments are off

Шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн нийлүүлбэл 9,6 саяар торгоно

нийтлэсэн Admin

MHEGБидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний хугацаа дууссан эсэх, шошгын стандарт ямар байх ёстой талаар зарим нэг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний 15 аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар түргэн гэмтэж мууддаг 10 нэр төрлийн 29 бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Шалгалтын явцад 400 гаруй мянган төгрөгийн хиамыг газар дээр нь устгажээ. Мөн дээрх зөрчил илэрсэн аж ахуй нэгжүүдийг гурван сая төгрөгөөр торгосон байна. Ихэнх худалдаа үйлчилгээний газар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг борлуулж байсан бол хамгийн ноцтой зөрчил нь дотоодын үйлдвэрлэгчид гурав хоног хадгалах бүтээгдэхүүний шошгон дээр 5-7 хоног хадгална гэх зэргээр хадгалалтын хугацааг хуурамчаар бичсэн байжээ. Иймд түргэн муудах бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг сайн нягталж авахыг мэргэжлийн хяналтын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчдын илрүүлсэн бас нэг зөрчил нь бараа бүтээгдэхүүний шошгоны асуудал юм. Манай улсын дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд Англи, Монгол, Орос хэлээр шошгон дээрх мэдээллээ гаргах ёстой бол зарим нь огт шошгогүй, ганцхан хэлээр гарсан зэрэг зөрчил илэрсэн байна. Харин гадаадаас импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний шошгон дээр импортлогч компани нь өөрийн орны хэлээр нэмэлт мэдээлэл наах ёстой гэнэ. Ихэнх импортлогч компаниудын хувьд гадаадаас оруулж ирсэн бүтээгдэхүүн дээр нэмэлт шошго наадаггүй учраас хуулийн дагуу торгох шаардлагатай байгааг албан хүн хэлсэн юм. Тухайн бүтээгдэхүүний шошгон дээр хүнсний эд зүйлийн нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо, ширхэг, хадгалах хугацаа, хадгалах нөхцөл, гаж нөлөө зэрэг хамгийн чухал мэдээлэл байдаг. Харин худалдан авагч энэ мэдээллийг өөрийн хэлээрээ авах ёстой байдаг аж. Бараа бүтээгдэхүүний шошго шаардлага хангаагүй болон бүтээгдэхүүний буцаан татаагүй тохиолдолд аж ахуй нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй, албан тушаалтныг 30 дахин, иргэнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car