Холливудын алдарт жүжигчин Уилл Смитийн 13 настай охин дуучин Уиллов Смитийн өөрөөсөө ах 20 настай залуутай нүцгэн хэвтэж буй зураг дэлхий нийтэд шуугиан тариад байгаа. Харин энэ талаар алдарт од жүжигчин Уилл Смит “en.mediamass.net” сайтад ярилцлага өгчээ. Тэрээр өөрийнхөө бяцхан охиныг өөрөөс ах залуутай нүцгэн шахуу хэвтэж буй зургийг хараад их гомдож, өөрийгөө муу аав гэж бодоход хүрсэн гэнэ. Түүний охин Уиллов Смит ч нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө дөчин нас хүртлээ эрэгтэй хүнтэй болзохгүй хэмээн ярилцаж байсан юм. Харин охиных нь шуугиан тариад байгаа зургийн талаар Уилл Смитт хэлэхдээ “Миний хүүхдүүд их багаасаа урлаг гэх цусгүй тулаанд ороод хүүхдийн гэнэн, өхөөрдөм зангууд нь бага зэрэг хаягдсаныг үгүйсгэхгүй. Нүцгэн дуулиан аймшигтай сонсогдож байна. Аавын эрх гүнж өөрөөсөө ах хүнтэй нэг оронд хэвтэж буй зургийг хараад гайхахаас илүү гомдсоноо нуугаад яахав. Уйлахыг хүссэн ч нулимс гарахгүй. Нэг үгээр өрөвдөлтэй санагдсан. Охин хүүхэд том болох тусам илүү нууцлаг, аав гэх хүнээс зайгаа барьж эхэлсэнийг нүцгэн дуулианы дараа л мэдсэн. Би охиныхоо зургийг хараад л шууд ээж рүү нь залгаж түүнтэй ярилцахыг хүссэн. Харин саяхнаас өөрийгөө од эгч дүүс гэж нэрлэдэг Ким Кардашианы бага дүүтэй хүү минь бас л +21 зураг авахуулсаныг хараад өөрийгөө үзэн ядсан. Мэдээж Жайден бид хоёр аав хүүгээсээ илүү дотно андууд. Хүүгээсээ энэ бүх дуулианы тухай асуусныхаа төлөө би муу хүн болж хувирсан. Миний хүүхдүүд энэ ярилцлагыг маргааш уншихгүй ч гэлээ хэдэн сар жилийн дараа уншаад ааваараа бахархаж, гомдоосноо ойлгох байлгүй. Тиймээс л би илэн далангүй ярьж байна” хэмээсэн юм.
Мөн хүү Жайден нь Ким Кардашианы бага дүүтэй үерхдэг гэсэн мэдээлэл тархсан нь түүнд таалагдаагүй гэнэ. Учир нь нэг ч кино, клипэнд тоглож үзээгүй Кимийн гэр бүл байнга хэвлэлийн гол баатар болж байдагт гайхдаг бөгөөд тэдний гэр бүлд сайн ханддаггүй гэдгээ шулуухан хэлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.