Таван одтой Улаанбаатар зочид буудал арын талбайдаа 16 давхар өргөтгөлийн барилга барихаар төлөвлөжээ.
Тус зочид буудлын эзэмшилд 19.6 га талбай харъяатай бөгөөд дээрх өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэхэд 46 сая ам.долларын санхүүжилт орох тооцоо гарчээ. Түүнчлэн Улаанбаатар зочид буудал компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өнгөрсөн оны цэвэр ашгийн дөрвөн хувь буюу 110.64 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгохоор болжээ. Тодруулбал нэгж хувьцаанд 330 төгрөг тараахаар шийдвэрлэсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 86.23 хувийн ирцтэй хуралджээ. Эл компанийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн онд өмнөх оноос 489.5 сая төгрөгөөр буюу 21 хувиар өссөн хэмээн мэдэгдлээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.