Төрийн бус байгууллагуудын “загалмайлсан эцэг” нэрийг хэсэгтээ зүүсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар саяхнаас өөрийгөө “хэвлэлийн дайсан” гэж өргөмжлөв.
Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох” гэсэн горимын санал гаргаж, олонхын дэмжлэг авч чадсан.
Ингэснээр тэрбээр хэвлэлийнхэнтэй “дайн” зарлаж байгаа гэнэ. Үүний уршгаар хаалтын гэх үгс хаа сайгүй сонсогдох болж, Ц.Оюунбаатар гишүүний нэр цахим сайтууд, сонин, телевиз гээд л хаа сайгүй хөвөрч харагдана.
Гэхдээ хачирхалтай нь хэвлэлийнхэн “Хаалтын гэрээ гэж юу яриад байгаа юм бэ. Ц.Оюунбаатар гишүүн өөрөө хийж байсан юм байх даа” гэх үгсийг хэлж байна.
Ямартай ч эрхэм гишүүн хувьдаа аян дайнд мордчихсон яваа бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.