2012 оны сонгуульд АН “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна.Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэж амлаж байсан. Өнөөдөр өргөн барьсан төсөл нь үүнээсээ эсрэгээр байгааг бүлгийн гишүүд онцлон ярилцав.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Учир нь уг хуулийн төслөөр одоогийн хуульд байгаа торгуулийн хэмжээг хамгийн багадаа 7-20 дахин нэмэгдүүлэхээр оруулж ирсэн юм.
Энэ бүхэн дээр үндэслэн асуудлыг нарийвчлан судалж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыгМАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтлоо.
Холбоотой мэдээ
Comments are closed.