Жил бүр уламжлал болгон зохиогддог амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д зохиогдохоор товоо зарлалаа. 2001 оноос зохиогдсон уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлог юм. Энэ жилийн наадмын зочин хамтлагаар пост рок урсгалаар тоглодог “Envy”, ОХУ-ын альтернатив рок чиглэлийн “Мумий Тролль” хамтлагууд ирэх аж.

Дашрамд дуулгахад энэ удаагийн тайзны зохион байгуулалт өнгөрсөн жилийнхтэй адил гол болон жижиг хоёр тайзнаас бүрдэх гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.