antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 Comments are off

Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

нийтлэсэн Admin
tsahilgaanЦахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараах хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Тэгвэл тавдугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр цахилгаан эрчим хүчийг түр тасалж, засвар хийгдэх газруудын мэдээллийг хүргэж байна.
Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 20-р хороо Хуандай амны бүх хэрэглэгчид, 85-р сургууль, Дэлгэр тур, Мөнхийн гэрээ, Скайтел, Түшигт хангай ХХК-иуд, 63-р цэцэрлэг, Гачууртын ЗДТГ, шинэ найдварын аян ТББ, Мобиком, Жимобайл, Эрүүл мэндийн төв, МЦХК-ийн салбар орчим;
Хан-Уул дүүрэг : 10.00-18.00 цагт: 3, 7-р хороо Автобус-1 ХК, НӨХГ, Монос фарм, Монгол Солонгосын техникийн коллеж, Хос өргөө хотхон, Яармагийн 9, 13, Жаргалантын 23-р гудамж орчимд;
Сонгинохайрхан дүүрэг: 10.00-17.00 цагт: Эмээлт прогресс, Геофизик, Мах импекс, Шунхлай ШТС орчимд;
Налайх дүүрэг: 10.00-17.00 цагт: Ус суваг /татах/ Их амны хэрэглэгчид;
Төв аймаг: 09.00-13.00 цагт: Аргалант сумын ЗДТГ, Эмнэлэг, Сургууль, Марс арвай ХХК, Аргалант цуглаан, Худаг, Аргалант-Атар ХХК тэр орчмын хэрэглэгчид;10.00-13.00 цагт: Зуунмод сумын Нацагдорж багийн байр, гэр хорооллын 1-9-р гудамж; 10.00-18.00 цагт: Хуучин Эрдэнэ сумын хэрэглэгчид; Зуунмод сумын Голын худаг, Уурын зуух, 19, 20, 21, 22-р байр, Дэнжийн 4,5-р гудамж, Энгэрийн 1-3-р гудамжны хэрэглэгчид; 14.00-18.00 цагт: Аргалант сумын гэр хороолол.
Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car