antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Ю.Чулуунбаатар: ШТС дээрэмдсэн залуус хот уруу зугтсан байж болзошгүй

нийтлэсэн Admin

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-ын түгээгчийг хөнөөжээ.

Гэмт хэрэг даваа гаригийн үүрээр буюу 04.00 цагийн үед гарсан байна. Энэхүү онц ноцтой гэмт хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Ю.Чулуунбаатараас тодрууллаа.

-Батсүмбэр суманд гарсан хэргийн талаар тодруулахгүй юу?

-Тус сумын нэгдүгээр багийн нутагт “Цагаан далай” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ШТС-ийн бензин түгээгч 37 настай Л-ийн гуян тус газар нь мэсээр хүнд гэмтээсэн байна.

Ингээд гэмт этгээдүүд дотогш орж түүний эхнэр 37 настай Д-г буудаж хөнөөгөөд хоёр сая орчим бэлэн мөнгийг нь авсан хэрэг гарлаа.

-Гэмт этгээдийг саатуулсан уу?

-Амьд үлдсэн залуугийн хэлснээр гэмт этгээдүүд гурвуулаа байсан бололтой. Одоогийн байдлаар бид эрэн сурвалжилж байна. Улаанбаатар хот уруу орсон байж болзошгүй юм.

-Ямар хүмүүс байсныг нь Л сайн харсан болов уу?

-Хохирогч хутгалуулаад ухаан алдсан гэсэн. Тийм болохоор сайн харж чадаагүй юм билээ.
-Ямар ч байсан гэмт этгээдүүд машинтай ирээгүй гэдгийг л хэлсэн.

-Ямар буугаар буудсан юм бол?

-Ангийн том буугаар хөнөөсөн юм шиг байна. Хэргийн газарт Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон ЦЕГ хамтарсан ажлын хэсэг гарган үзлэг хийж байгаа.

М.Болд

Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car