antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2014 Comments are off

Хүрэн манжингийн ач тус

нийтлэсэн Admin

huren manjinХүрэн манжин нь биологийн үнэт бодисуудыг агуулдаг анагаах чанартай хүнсний түүхий эд юм. Хүрэн манжинд бусад
ногоонд илрээгүй батейн агуулагддаг бөгөөд энэ нь өөх тос, уургийн солилцоонд оролцож цус болон элгэнд хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж хүнд металлын давсыг холбох чадвартай.
Хүрэн манжинд уураг 3%, сахароз 16%, глюкоз 0,3%, фруктоз 0,1%, эслэг 1,4%, пектинт бодис 3,8%, бага хэмжээний цардуул, органик хүчил, будагч бодис, бетайн, макро ба микроэлемент кали, магни, натри, төмөр, иод, кобальт агуулдагаараа онцлогтой.
ХҮРЭН МАНЖИНГИЙН АНАГААХ ЧАНАР
• төв мэдрэлийн системийг тавшруулах нөлөө үзүүлнэ. • Цусны даралтыг багасгана
• Цусан дахь холестерины хэмжээг бууруулна. • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна
• Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ. • Цус төлжүүлэх ба цусны судсыг бэхжүүлнэ.
• Судас хатуурахаас урьдчилан сэргийлнэ. • Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлнэ.
• Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулан хоолны дуршилыг нэмэгдүүлнэ.
• Цөс тогтонгиших, өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ • Хорт хавдрын өсөлтийг зогсоох зорилгоор хэрэ,глэж болно.
ХОРИГЛОХ ЗААЛТ
• Сахарын шижин өвчний үед• Давсаг чулуужих өвчний үед
• Шээсэнд оксалат илэрсэн үед • Цусанд фосфатур, сахарын хэмжээ ихэссэн үед хэрэглэж болохгүй
.
ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮСИЙГ ХЭРЭГЛЭХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ
• Хүрэн манжинг зөв сонгон авч ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна.
• Шүүсийг тагтай бараан өнгийн шилэн саванд хийж 5-10 минут буцалж буй усанд хийж ариутгана.
• Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
• Шүүсийг 1 халбагаас ½ стакан хүртэл дасгах журмаар хоолны өмнө хэрэглэнэ.
• Давсалсан болон даршилсан хүрэн манжинг сувилал, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
• Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн үед өдөрт 5-6 удаа хоол идэхээс 10-15 минутын өмнө ½ стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ.
• Цөс тогтонгоших, шамбарам өвчний үед шүүсийг 1:1 шингэлээд өдөрт 100-200 мл-ийг 1-3 удаа, 2-3 сарын турш хэрэглэнэ.
• Цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед 1-2 сарын турш шар лууван-хүрэн амнжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.
• Ходоод гэдэсний шархлаа өвчний үед хоол идэхээс 20-30 минутын өмнө өдөрт гурван удаа ½ стаканаар ууж хэрэглэнэ.
• Хорт хавдрын үед шүүсийг удаан хугацааны туршид өдөрт 100-120 мл-ийг ууж хэрэглэнэ.
• Архаг цус багадалтын үед улаан лууван-шар лууван лууван-хүрэн манжинг 1:1:1 хэмжээтэй хэрэглэнэ.
ХҮРЭН МАНЖИНГИЙН ЧАНАМАЛ
Хүрэн манжингийн чанамал бэлтгэхэд хялбар ба хоол боловсруулах эрхтэний хямрал, элэг цөсний замын өвчин, архаг өтгөн хаталт, таргалалт, даралт ихдэх өвчний үед хэрэглэхэд илүү үр дүнтэй. Эдгээр өвчнүүдийн үед 100-150 гр чанасан хүрэн манжинг зөгийн балтай хамт хэрэглэх нь зүйтэй. Хүрэн манжингийн чанамал болон ханд нь шээс хөөх үйлчилгээтэй ба ходоодны шүүс ялгаралтыг багасгадаг, ургамлын тос болон цөцгийгөөр баяжуулбал хүрэн манжингийн чанамалын цөс хөөх шинж чанар нь нэмэгддэг.
ХҮРЭН МАНЖИНГИЙН ЧАНАМАЛ БЭЛТГЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ:
Хүрэн манжинг чанаж жигнэхдээ дунд зэргийн хэмжээтэй хүрэн манжинг сонгон авч жижиг үндсийг гэмтээхгүй маш нямбай угааж, хальстай нь чанаж болгоно. Хүйтэн усанд 30 минут хөргөөд хальсыг нь цэвэрлэнэ. Энэ энгийг зарчмыг баримталбал хүрэн манжингийн тэжээллэг чанар алдагдахгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car