antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

С.Ганбаатар : Би үйлдвэрчиндээ л зүтгэнэ

нийтлэсэн Admin

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг МАН-д элсэх гэж байна, энэ сарын 28-нд болох МАН-ын бага хурлын үеэр тус намд гишүүнээр элсэх тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлж байгаа билээ. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас тодрууллаа.

-Таныг МАН-д элсэх гэж байна гэсэн яриа хэвлэлүүдээр цацагдах боллоо. Энэ үнэн үү?

-Би чамаас л МАН-д элсэх тухайгаа сонсч байна. Би үйлдвэрчиндээ л зүтгэнэ. Миний энэ холбооны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна. Тэгээд ч дүрмэндээ намд элсэхийг хориглосон байдаг. Надтай адилхан нэртэй хүн байж магадгүй.

-Намдаа элсүүлэх хүсэлтийг МАН танайд элсэх хүсэлтийг тавьсан уу?

-Харин энэ талаар очиж байгаад дэлгэрэнгүй мэдээлэл  өгнө.

Ямартай ч МҮЭХ-ний ерөнхийлөгч гадаад ажлаар явж байгаа бөгөөд энэ сарын 24-нд Монголд ирэх юм байна. С.Ганбаатар намд элсэх болсон тухайгаа үгүйсгэсэнгүй.

Б.БОЛОРСҮХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car