antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Батсүмбэрийн ШТС-ыг дээрэмдэж, эхнэрийг нь хөнөөн нөхрийг нь шархдуулав

нийтлэсэн Admin
Төв аймгийн Батсүмбэр суманд ШТС-ын эздэд халдаж, багагүй хэмжээний мөнгийг нь дээрэмдсэнхэрэг өчигдөр 04.40 цагийн үед гарлаа. Орон нутгийн эх сурвалжийн өгүүлснээр “Цагаан далай” нэртэй ШТС-ыг тус сумын иргэн Л гэр бүлийн хамт хувиараа ажиллуулдаг юм байна. Гэмт этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд бүгд нүүрээ халхалсан тухай хохирогч Л цагдаагийнханд мэдээлжээ. Дээрэмчид ШТС-д халдахдаа тухайн үед үйлчилж байсан Д-гийн толгойд буудаж амь насыг нь хохироосон байна. Улмаар ШТС руу орж нөхрийх нь гуя руу хутгалж, хүнд гэмтээн орлогынх нь 2-3 сая төгрөгийг авч зугтжээ.
Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжуудаас тодруулахад “Манайд гэмт хэрэг гарсан тухай дуудлага 05.30 цагийн үед ирсэн. Дуудлага авсан даруйд Ажлын хэсэг томилон хэргийн газарт дөнгөж ирээд үзлэг хийж, хохирогч, гэрч нараас тайлбар мэдүүлэг авч байна. “165-170 см орчим өндөртэй, баг зүүсэн гурван залуу дайрч орж ирсэн” гэснээс өөр мэдээлэл одоогоор алга. Ойр орчмынх нь айлуудаас сэжигтэй хүний талаар мэдээлэл цуглуулж буй ч гэмт хэрэгтнүүдийн талаар тодорхой мэдээлэл олж чадаагүй л байна” гэсэн юм.
ЦЕГ-ын даргын тушаалаар өчигдөр ЭЦГ, УМБГ, Төв аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг шинээр томилон хэргийн газар руу явуулсан бөгөөд тэдэнтэй  14.00 цагийн үед холбоо барьж хэргийн талаар тодруулахад “Нарийвчилсан үзлэг шинжилгээ хийж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Г.РАВЖАА

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car