antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2014 Comments are off

Өнөөдөр хаврын тариалалт эхэлнэ

нийтлэсэн Admin

tarialaltЭнэ онд 373.5 мянган га талбайд тариалалт хийж, улаанбуудай 426.4 мянган тонн,   төмс 198.1 мянган тонн,  хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонныг  хураан авах зорилт тавьсан билээ.

Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай бөгөөд улсын нөөцөд 33 мянган тонн үр нөөцөлсөн байна. Нийтдээ 11.5 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж тариалалтаас өмнө үрийг бүрэн оруулж, хуваарилж олгохоор ажиллаж байгаа аж.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгох аж. Энэ оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460  мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлэгч, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 хувьтай байгаа ажээ. Эдгээр техникийн хангамж нь тариалалтын ажлыг 21 хоногт багтаан дуусгах боломжтой гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car