antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2014 Comments are off

Нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилнэ

нийтлэсэн Admin

zam zasvarНийслэлд энэ онд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км зам шинээр барина хэмээн албаныхан мэдэгдлээ.
Замын ажлууд энэ сараас эхэлж буй бөгөөд одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, Дунд голын доод гүүрийн засварын ажил, Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто зам, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барьж байна. Түүнчлэн Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын ажил, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км, Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих ажил болон Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн 6 км авто замын ажил  төлөвлөгөөний дагуу эхлэв.
Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлийн Дунд голын доод гүүрийг  1975 онд анх барьжээ.  Эл ажлыг “ЗМЗ” ХХК гүйцэтгэж буй бөгөөд ирэх долдугаар сарын 10-нд хүлээлгэж өгөх юм байна. Харин хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замыг “Экспресс зам” ХХК барих  бөгөөд ирэх 10 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх аж. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто замыг наадмаас өмнө дуусгах юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car