Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 2. Чөлөөт эх одтой, 5 шар мэнгэтэй хар бич өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй . Наран 5 цаг 51 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, бөө удганы үйл хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.