antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Иргэний хөдөлгөөнийхөнд эмгэнэл илэрхийлье

нийтлэсэн Admin

 


Жагсаалаар гаршсан хэдэн тэмцэгчид байсан юм. Харамсалтай нь “хобби”-гоо өөрчлөөд нам тийш зам заслаа. Тэдний хэлсэн үгийг, хийсэн жагсаалыг Монголын түүх, хэвлэлийн шар хуудас мартуулахгүй, сануулсаар байх буй за. Өөрсдийгөө иргэний хөдөлгөөнийхөн хэмээн тунхаглаж, иргэдийн нэрийн өмнөөс дуугарч явсан нөхдийн 90 гаруй хувь нь өдгөө нам дагаж, амаа тосдох шийдвэр гаргажээ. Нийт “масс” харин тэдний эл үйлдлийг урвалт хэмээн зэвүүцэж байна. Учир нь монголчууд хэзээнээсээ улааныг харж урваж, шарыг харж шарвалздаг нөхдүүдэд үнэн голоосоо дургүй хойно доо. Тиймээс ч,
-Эр хүн хэлсэндээ

Эмээлт морь харайсандаа гэдэг үг гарсан биз. Харин Черчиль бол бидний энэ үзлийн эсрэг юм ярьдаг нөхөр. “Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр байхгүй” хэмээн номлогч…

Урвагчид улаан нүүрээ хаацайлахын тулд энэ л үгээр бамбай хийдэг болчихож. Үнэн хэрэгтээ эрх мэдэл, эд хөрөнгө гэдэг хүчтэй ажээ. Нохой, гахайдаа тулан хэрэлдэж байснаа гэнэт “нэгдлээ” гэхдээ МАНАН дээрх бамбайг л урдаа барьсансан. Өдгөө харин иргэний хөдөлгөөний “товаришууд” бамбай болгон ашиглаж байна. Бүр монголчилсон хувилбар хүртэл гаргаад амжиж. Тэр нь их гоё оо. “Монголын эрх ашгийн төлөө чөтгөртэй эвсэхэд ч бэлэн” гэж байгаа юм. Өсвөр насныхны хит “Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр” гэдэг ахархан философи иргэний хөдөлгөөнийхний “сүлд дуу” болоод байна.

Хамелонуудын анхдагч нь Н.Ичинноров. Шавилхан энэ бүсгүй МАХН гэгч “дайсандаа” дурласан азгүй нэгэн. Хүний эрхийг боомилогчдын тод жишээг татахдаа МАХН-ыг татдаг байснаа нэг л өглөө сэрэхдээ үзэн ядалт нь хайр болон хувирсан. Тэрээр өдгөө МАН-ын гишүүн. Ухаантай жимийгчдийн хамгийн сонгодог хувилбар болон дүрээ бүрэн хувиргасан. Энэ дүрдээ ч итгэлтэй сайн тоглож яваа нэгэн.

Харин дараагийнх нь Ж.Батзандан, О.Магнай нар. Сиамын ихрүүд шиг салдаггүй хоёр тэмцэгч. Өдгөө АН-ын бөөрөнд хачиг шиг наалдаастай.

Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, дарга нь болсныхоо дараа Ж.Батзандан “Улс төрийн намыг хөлөг онгоцтой зүйрлэж болно. Тиймээс намын даргыг усан онгоцны ахмадтай адилтгаж болно. Онгоц живэх юм бол ахмад хамт л живэх ёстой, бичигдээгүй хууль бий” гэж хэлж байсан. Харин төд удалгүй намаа “живүүлчихээд” амиа бодсон “ахмад” даа, хөөрхий. Ардчилсан намыг бараадсаны хүчинд тэдэнд тулгасан хавтаст хэрэг хэзээний хаагдсан. Гэтэл өмнөхөө үгүйсгээд л гүйж яваа. Өөрийгөө хувьсгалч гэдэг ч өнөөдөр Ленинийг шүтэхээс цаашгүй болсон гэдгээ өөрсдөө ч хэлсэн. Ёстой л “Шударга иргэдийн фронт”-ын Г.Арслангийн хэлснээр “Аль аль нь цэрэгт явж үзээгүй, амьдралын зовлон ч үзээгүй хүүхдүүд” ингэхээс ч яах билээ.

Оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр “Иргэдийн Альяанс төв”-ийн Ж.Занаа тэднээс нэг их дутахгүй. Иргэдийн эрх ашиг гэж ярьсаар яваад эцэстээ Иргэний хөдөлгөөн, Засгийн газар, Эздийн холбоо гэсэн гурвалсан гэрээ байгуулснаар амаа хамхисан нэгэн.

Энэ мэтээр “урвагч”-дын нэрс цааш хөвөрнө.

Цагийн сайханд сайд явсан Логийн Цог. Уг нь Н.Энхбаярыг нэг нүдээрээ ч үзэх ёсгүй нөхөр. Харин одоо Н.Энхбаярын баруун гар болчихсон тууж яваа.  Түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны тэргүүн Д.Батцогт одоо “Ц.Нямдоржийг огцруулъя” хэмээн гүйж явна лээ.

Г.Уянга. Эмэгтэй хүн гэхэд бас л дайчин жагсагч. Одоо харин МҮАН-д элссэн. МҮАН, МАХН хоёрыг эвсэхийг дэмжиж байгаа хүн. Н.Энхбаярыг бас л үзэн ядаж явсан хүн. Үзэн ядалт нь өнөөдөр хайр болон хувирсан. Ирэх сонгуульд энэ “эвсэл”-ээс нэр дэвшихээр төлөвлөж яваа. Түүнийгээ ч нуудаггүй.

Монголын мянга мянган ахмадын төлөө ордонг нь балгас болтол зүтгэсэн бас нэг жагсаал зохион байгуулагч Г.Баасанг дурдахгүй өнгөрч болохгүй. “Тэтгэвэр нэм” лоозонгоор өвөө нарыг гижигдэж, эмээ нарыг дагуулсан Г.Баасан өнөөдөр бас л жагсаалаас холдсон. Хувийн хамгаалагчтай болтлоо дэвшсэн тэрээр өдгөө жагсаалын “их ертөнц”-өөс “зодог тайлчих”-аад байгаа. Залуучуудаасаа ялгаатай нь номын дуу сонсч, гэгээрлийг мөрийг хөөсөн гэх юм билээ.

Хамгийн сүүлд, “Урбанек”-ийн захирал, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав МАН-д элслээ. Эрх баригчдын эсрэг жагсаал хийж, иргэд цөхөрч, идэх талхгүй боллоо, улс орноо худалдах нь гэх утга бүхий үгийг урсгаж явсан энэ эрхэм хээв нэг “Миний хувьд  намд орох асуудлыг нэлээд олон жил тунгаасан. Намуудыг ч их ажиглаж байлаа. Сүүлийн жилүүдэд үнэхээр өөрчлөгдсөн. Өөрчлөлт нь хөгжил авчирч байна гэдэг талаас нь харж байгаа. Нэгдүгээрт, ардчилал гэдэг бол хэлснээр юмуу хийснээр байдаггүй юм байна гэдгийг ойлгосон…” гэж хэлээд сууж байна. Уг нь иргэдийн төлөө сэтгэлтэй, илүү цаадахыг харж чаддаг хүн гэж итгэж явсан. Өнгөрсөн сонгуулиар ч МАН-ын лидерүүд болох С.Баяр, С.Батболдтой нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж явсан нэгэн. Гэтэл цагийн аясаар түүний бодол санаа өөрчлөгджээ. Энэ жагсаал судлаач Д.Ганхуягаар үргэлжилнэ. Тэрбээр МАН-ын батлахыг өвөртлөөд байгаа юм. Бас дээр нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар МАН-д элсэх шум дэгдээд байна.

Анхнаасаа тэд “чөтгөрийн” хамсаатан байсан уу эсвэл иргэний нийгмийн шаардлагаар ингэж сонголт хийсэн үү, ёстой бүү мэд. Магадгүй тэдний сонголт бүр эртнээс төлөвлөсөн, бодлогоор өрнөсөн “драм” байж болох юм.

Энэ бүхний эцэст ганцхан асуулт байна. Тэд үнэхээр иргэний нийгмийн төлөө явсан уу, эсвэл анхнаасаа л эрх мэдлийн төлөө тэмцэгчид байв уу. Асуултыг нээлттэй үлдээе.

Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” хаана байна. Байхгүй болсон. “Эрс шинэчлэл” нь яалаа. Бас л алга. “ Үндэсний соёмбо” хөдөлгөөн ч өнөөдөр алга. Энэ бүгдийг Г.Арслан “Эд бүгдээрээ цаанаа эзэнтэй юм билээ” гэж нэгэнтээ хуучилж байсныг санаж байна. Тэд хаачсан бэ? “Хадамд” гарсан.

Монголын үе үеийн иргэний хөдөлгөөний  “баатрууд”, жагсаалын удирдагчид ийнхүү “таалал төгслөө”. Иргэний хөдөлгөөнд нөхөж баршгүй гарз учирсанд нь эмгэнэл илэрхийлье. Хүлээн авна уу.

Л.Нарантөгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car