antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2014 Comments are off

Бээжингийн гудамжны зам засвар ирэх 11 сард дуусна

нийтлэсэн Admin

beejinБНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг явуулж байгаа юм.
Тус ажлын хүрээнд 2 урсгалтай 3 эгнээ авто зам барьж, Сэлбэ гол дээрх хуучин гүүрийг буулгаж шинээр 74 уртааш метр гүүр барина.
Энэхүү зам барилгын ажилтай холбогдуулан  өнөөдөр оройн 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас  11-р хорооллын уулзвар хооронд  болон  Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хэсэгчилэн хаах гэж байгаа билээ.
Тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг 2014 оны 11 сарын 1-нээс нээхээр төлөвлөж байна
Бүтээн байгуулалтын ерөнхий зураг төсөл.

p18mlnstfff761pno192j126pdoa4

p18mlnstfff761pno192j126pdoa4

Замын хөдөлгөөний зохицуулалт

Энэ хугацаанд зүүнээс ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох учир жолооч та бүхэн Их тойруугийн гудамж буюу 100 айлын зам, Энхтайвны өргөн чөлөө, 11-р хороолол дундахь замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой. Сэлбийн гүүрийг  хааж, шинээр түр гүүр байрлуулсан учраас баруунаас зүүн тийш явах тээврийн хэрэгслүүд шинээр байрлуулсан төмөр гүүрээр нэвтрэн замын хөдөлгөөнд оролцоно. Харин  зүүнээс баруун тийш зорчиж байгаа  тээврийн хэрэгслүүд Токиогийн гудамж /Чингис зочид буудлын урд талаар/-аас Энхтайвны өргөн чөлөө орох замыг сонгон зорчих боломжтой юм байна.

p18mlnstfff761pno192j126pdoa4
p18mlnstfff761pno192j126pdoa4
Нийтийн тээврийн зохицуулалт

    Тус замын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн газраас тухайн хэсгээр зорчдог хэдэн хэдэн чиглэлд өөрчлөлт хийсэн байна. Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээний М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ны орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах бол  М:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна.   М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тиийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.
Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б,  чиглэлүүдийг  МУБИС-иас  хойш Бага тойруугын замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар, М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлтийг хийжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car