antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2014 Comments are off

Тослог болон батгатай арьсны арчилгаа

нийтлэсэн Admin

ariisӨглөө бүр толинд харахдаа өөрийнхөө нүүрэн дээрх “улаан эрээн-”ийг яаж арилгах тухай бодож сэтгэлээ шаналгадаг уу? Тослог болон батгатай арьсыг арчлахад хамгийн их хүч хөдөлмөр шаардагддаг нь үнэн.

Батгатай арьсны арчилгаа
Батга үүсэхэд гормон, хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, тослогжилт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Олон бүсгүйчүүдийн толгойны өвчин болсон батгашилттай арьсыг хэрхэн цэвэрлэж,эмчлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Батга үүсэх шалтгаан
Батгашилт бол өсвөр насныхны 90 хувь, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50-70 хувьд тохиодог түгээмэл эмгэг юм. Арьсны үхмэл эд эсүүд, арьсны тослогтой нийлэн, нүхэн дотор орж бөглөрснөөр нян үржих таатай нөхцөл бүрддэг байна. Үүний үр дүнд бидний цусны улаан болон цагаас эснүүд бөөгнөрч, батга үүсдэг. Батгыг бүрэн эмчилж болохгүй, гэхдээ хянаж болдог. Сайн мэдээ нь, зарим найрлагатай бүтээгдэхүүний тусламжтайгаар батгашилттай арьс эдгэрч, цэвэршиж болдог аж. Хамгийн гол нь өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг зөв хослуулж хэрэглэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Батгашилттай арьсыг арчлах нь
Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг олохоос нааш батгашилттай арьсыг арчлах хэцүү. Учир нь батгатай хүн болгон тослог арьстай биш байдаг учраас олон батганы эсрэг бүтээгдэхүүнүүд ширүүдэж болно. Тиймээс өөрийнхөө арьсыг мэдрэмтгий, тослог, хуурайн аль нь болохыг тогтоож байж, түүнд таарсан бүтээгдэхүүнийг хэрэглэ. Арьс өнгөний эмч нар батгатай нүүрийг салицилийн хүчил, эсвэл бензол пероксидтой угаагчаар угаахыг зөвлөдөг. Энэ найрлагууд нь батгыг хатаадаг. Мөн нүүрээ угаахдаа зөөлөн, дарж угаагаарай. Ширүүн үрж угаах нь арьсыг үрэвсүүлж, тослогжилтыгулам ихэсгэж болно. Мөн тос агуулаагүй лосьон, пудр, крем хэрэглэ. Тос агуулсан бүтээгдэхүүнүүд нүхийг бөглөж батгыг ихэсгэнэ. Хуурай матт пудр тослог арьсанд хамгийн сайн тохирно. Харин хуурай батгатай арьстай бүсгүйчүүд нүхийг бөглөдөггүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгоорой. Бензол пероксид агуулсан бүтээгдэхүүнийг батга гарсан хэсгүүд дээрээ цэглэж түрхэж болох юм.

Батгашилттай арьсны бас нэг гол асуудал бол бактери. Арьс өнгөний эмч нар батгатай нүүрэндээ гараараа байн байн хүрэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь батга үүсгэгч нянгууд гар хуруугаар дамжин халдварлаж, тархдаг. Мөн дэрнийхээ уутыг долоо хоногт наад зах нь 3 сольж бай. Дэрний уут, ороолт, алчуур зэргээс зөөлөн, даавуун материалтайг сонго.

 

Батгатай арьсыг хамгаалах нь
Батганы эмчилгээний бүтээгдэхүүнүүд арьсны хамгийн гадна талын давхаргыг илүү нимгэн, эмзэг болгодог учраас хэт ягаан туяанд мэдрэмтгий болчихдог. Тиймээс нарны хурц гэрэлд удаан байх нь батгыг улам ихэсгэж үрэвсүүлдэг.

Батгашилтаас хамгаалах хоолны дэглэм
Эрүүл хооллолт батга нэмж үүсэхээс сэргийлж чадна. Гоймон, чихэр, шоколад, цагаан гурилан талх, газтай ундаа, цагаан идээ гэх мэт дээд хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүнүүд бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүнс нь бидний гормоны системд сөрөг нөлөө үзүүлж, батга гаргадаг. Мөн үрэвслийг дотроос нь намжаахад Омега-3-ын хүчил, зуун настын ханд эерэг нөлөөтэй болох нь батлагджээ.

Тослог арьсны арчилгаа
Биеэс хэтэрхий их хэмжээний тос ялгарснаар тослог арьс үүсдэг. Тослог арьс нь батга, хар батга үүсэх шалтгаануудын нэг ба улирлаас хамааран хэвийн, заримдаа хуурай ч болж өөрчлөгдөж болдог. Тослог арьсыг хэрхэн арчилж хамгаалах вэ?

Тослог арьс үүсэх шалтгаан
Тослогийн булчирхайг хэт идэвхтэй ажиллахад гормоны өөрчлөлт, чийгшил, халуун уур амьсгал, бүр ширүүн угаалт ч нөлөөлдөг. Тослогийн булчирхайн гол үүрэг бол арьсыг цаанаас нь чийгшүүлж, эрүүл байлгах явдал. Харин хэт их тослог ялгаруулаад эхэлвэл батга, үрэвсэл үүсдэг. Гэвч тослогжилтыг арилгана гээд тослогийн эсрэг хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг хэрэглэж болохгүй. Ингэх юм бол бидний бие алдсан тосоо нөхөхийн тулд өмнөхөөсөө ч илүү тос ялгаруулж эхэлдэг. Тиймээс ийм арьстай хүмүүс тэнцвэртэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Тослогжилт бол дотроос хамаарах зүйл учраас, гадна талаас хэрэглэх бүтээгдэхүүнүүд төдийлөн үр ашгаа өгөхгүй байх нь бий.

Тослог арьсыг арчлах нь
Ихэнх хүмүүсийн дух, хамар эрүү хэсэг нь л тослог болохоос хоёр хацрын хэсгээр хуурай байдаг. Иймдээ ч тослог арьсыг арчлах нь тэвчээр, ажиглалт шаарддаг юм. Нэгхэн төрлийн бүтээгдэхүүн удаан хугацааны тослогжилтыг хянахад хангалтгүй. Бензол пероксид, салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглэж болох юм. Тослог арьстай хүмүүс нүүрэндээ тос түрхэхээсээ өмнө заавал гараа угааж байх ёстой. Болж өгвөл гелэн суурьтай цэвэрлэгчээр өдөрт 2-3 удаа цэвэрлээрэй. Мөн нүүрээ угаахдаа халуун биш бүлээн усыг сонго. Халуун ус тослогийн булчирхайг идэвхжүүлдэг. Арьсныхаа Т-бүсийг тоникоор арчиж, усан суурьтай чийгшүүлэх үйлчилгээтэй тос хэрэглэ. Тослог арьсанд ч бас чийгшил тун их хэрэгтэй байдаг. Хэд хэдэн төрлийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж, үр дүнг нь харж гэмээнэ өөрийнхөө арьсанд хамгийн сайн тохирсон эмчилгээг олж чадна.

Тослог арьсыг хамгаалах нь
Тослог арьсыг нарны хурц гэрлээс хамгаалах шаардлагатай. SPF 30-тай тос, крес түрхэж байгаарай. Энэ нь хэт ягаан туяаны нөлөөгөөр тослогийн булчирхай идэвхжихээс сэргийлэх болно. Өвлийн цагт ч бас нарны гэрлээс хамгаалах хэрэгтэй байдаг гэдгийг сана.

Тослог арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн
Хэрэв чи тослог арьстай бол тосон суурьтай бүтээглэхүүнүүдээс зайлсхийх ёстой. Шингэн бүтээгдэхүүн авахдаа найрлаганд нь “Dimethicone” хэмээгч тосон биш суурьтай чийгшүүлэгч байгаа эсэхийг хар. Мөн бага зэргийн салицилийн хүчилтэй, үрэвслийн эсрэг пудр сонгож болно. “Serecite”-ийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нүхийг агшааж, тос ялгаралтыг багасгадаг үйлчилгээтэй гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Өөрийнхөө арьснаас нэг тон цагаан крес сонгох хэрэгтэй. Учир нь чамаас ялгарах тос нь будалтыг бараан болгоно. Матт буюу хуурай нүдний будаг, хацар өнгөлөгч ав. Кремее түрхэхээсээ өмнө чийгшүүлэгч тоникоор цэвэрлэж байгаарай.

Тослог арьсны эсрэг хоолны дэглэм
Антиоксидант бүхий, тод өнгөтэй жимс, ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэ. Нэрс, спинач, лууван гэх мэт. Мөн Омега 3-аар баялаг хүнс болох яргай загас, туна, хушга, бүйлс ихээр хэрэглэвэл арьсны давхраа тунгалаг болно. Өөх, тос, элсэн чихрийн агууламж ихтэй хоолноос татгалзаж, уураг, нүүрс усаар баялаг хүнс хэрэглэ. Мөн арьсаа чийглэг байлгахын туд их хэмжээний ус ууж байгаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car