Монголын дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, үе үеийн охид залуусыг байлдан дагуулж чадсан хамтлаг бол “Камертон” билээ. Тус хамтлаг өөрсдийн уран бүтээлийг цааш үргэлжлүүлэх “Camerton 2” төслийг хэрэгжүүлж “Бид 4” хэмээх залуу хамтлаг байгуулаад байгаа. Тэгвэл Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн нэрийг мөнхөлсөн тус хамтлаг үнэнч сонсогчдодоо өөрсдийн “Camerton best hits unplugged” тоглолтыг хүргэх гэж байна. Энэхүү “Camerton best hits unplugged” тоглолт ирэх сарын 14-нд ганцхан удаа “Мишээл экспо” төвд 19 цагаас болох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.