antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

MCS-ийн Д.Оджаргал тэргүүтэй баячууд хоёр сая иргэний бослогыг дарж чадах уу

нийтлэсэн Admin

Дэлхий даяар “Wallstreet” хэмээх хөдөлгөөн өрнөөд байгаа. Анх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд “Манхеттэн” дүүргээс эхэлсэн аж. Одоогоор дэлхийн 1500 гаруй хотод энэ хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Манайд ч ийм хөдөлгөөн өрнүүлэхийг уриалагчид аль хэдийнэ гараад ирчихэж. Тун удахгүй залуус  Улаанбаатар дахь  “Wallstreet”-ийг өрнүүлэхэд гайхаад байх юм алга. Энэ хөдөлгөөн ердөө л баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн. Ерөөс дэлхий нийтээр баялгийн тэгш бус хуваарилалт  бий болж, цөөн хэдэн баячууд удирдлагатай машинаар тоглож байгаа юм шиг л улс орнуудын хувь заяагаар тоглож байгааг энэ хөдөлгөөнийнхөн эсэргүүцэж байгаа юм. 2008 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болсон нь ч баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой. Манайд ч ийм үзэгдэл 1990 оноос хойш тасралтгүй гарч, үргэлжилж байна. Зарим учир мэдэх, мэдлэг чадвартай хүмүүсийн ярьж буйгаар Монгол Улсын бүх баялгийг хорин хэдэн гэр бүл хуваагаад авчихсан гэдэг юм билээ. Гэтэл цаана нь 2.7 сая иргэн, түүний 8 хувь нь ядуу амьдарч байна. Ийм байхад юун “Wallstreet” битгий хэл хөдөлгөөн өрнөхгүй гэх газаргүй шүү дээ. Баялаг эзэмшигчид, Оюутолгой, Тавантолгой, өөр ямар л баялаг байна, тэр бүхнийг эзэмшигч хүмүүсийн нэр бүхэлдээ хараахан тодроогүй байгаа. Гэхдээ нэг хүний нэр хаана хамаагүй яригдаж байгаа нь MCS-ийн Д.Оджаргал гэгч. Өнөөдөр  MCS группийн оролцоогүй салбар, бизнес гэж алга. Хүний бизнесийн ухаан, цар хүрээ энэ хэмжээнд хүргэж гэж эерэгээр бодох гээд үзье. Гэтэл уул уурхайн салбарт явуулж буй үйл ажиллагаа нь энэ бүх эерэг бодлыг өөрийн эрхгүй тас цохиж байгаа юм. MCS групп Тавантолгойн ордын нэг томоохон хэсэг болох Ухаахудагийг “Энержи ресурс” нэрээр эзэмшиж байгаа.  Хятадын хөрөнгө оруулалттай компани л даа. Тэд нүүрсээ Хятад руу ердөө л 70 ам.доллар буюу зах зээлийн ханшаас даруй 2-3 дахин бага үнээр зараад байгаа юм. Гэхдээ үүний цаана татвараас зугтах арга явагдаад байна.  ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын ярилцлагаас эш татаад үзье. Тэрбээр “Ухаахудагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг Монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг. Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс Хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа. Энэ бол Европын хөлбөмбөгийн клубын нэг тамирчны л үнэ ш дээ. Уул уурхайд нүүрс голлох салбар болсон гээд байдаг, гэтэл иймхэн мөнгө төсөвт орж байна. Тэрнийг нь төр засаг хараагүй юм шиг дүр эсгээд сууж байж болохгүй. Монгол Улс нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр Хятад руу экспортолсон гэж байна. Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй ам.доллар орчихоод байхад илүү ихийг зарсан Монголын төсөв орж ирж байгаа юм байхгүй. Энэ бол хий хөөс” гэж хэлсэн байсан.  Угтаа манайх уул уурхайгаасаа ашиг олсон бол хамгийн бага хөгжсөн гэж яригдаад байгаа дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийж, сургууль, цэцэрлэг барих мөнгөтэй болох л байлаа.   Өөр нэг жишээ байгаа. Ухаахудагийн дөрвөн хувийг “Энержи ресурс” эзэмшдэг гэдэг ч  уурхайн нөөцийг өнөөдрийн үнэлгээгээр тооцоход дөрөв биш харин нийт нөөцийн бараг 40 хувийг нь тэд авчихсан л байгаа юм билээ.  Дөчин хувийг нь дөрөв, таван гэр бүл авчихсан гэсэн үг.  Үлдсэн нь 2.7 сая иргэнд ногдвол их юм. Бараг олдохгүй биз дээ.   Үнэхээр шударга, тэгш хуваарилалт байдаг бол Ухаахудагийнхан жинхэнэ ёсоороо нөөцийн дөрвөн хувиа л аваад бусдыг нь ард түмэндээ буцааж өгөх ёстой юм.  Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй гэдэг нь тодорхой биз дээ. Магадгүй хүчээр, хувьсгал, хөдөлгөөн өрнүүлж байж авч болох юм. Нийгэм ингэтлээ л баян, ядуугийн туйлд хүрчихээд байна.  Бас нэг сонин жишээ байна.  Нийгмийн баян, ядуу хэсгийн хоорондын зөрүүг тогтоодог Жини коэффициент гэж байдаг юм байна.  1912 оны үед нэгэн итали хүний гаргасан аргачлал юм гэсэн.  Энэ Жини коэффициент ихсэх тусам хувьсгал гардаг гэсэн онол байдаг аж.  Тэг утгатай байвал хэвийн бөгөөд  ихсэх тусмаа буюу 0.47 хүрэхэд мөргөлдөөн, цуст тэмцэл гардаг гэж тэр онолд бичсэн байдаг аж.  Энэ аргачлал  бодитой байж болох хэд хэдэн шалтгаан байгаа юм.   1917 оны Октябрийн хувьсгал гарахад 0.53 хувьд хүрсэн байж.  Саяхан  Каддафийг авч хаяхын өмнө Ливид 0.60 хувь руу орчихсон байсан гэж үзсэн юм билээ.  Өнөөдөр АНУ гэхэд 0.43 хувь руу орчихсон явж байгаа юм байна.  Эвгүй болоод эхэллээ гэдгийг АНУ-ын шийдвэр гаргагчид мэдмэгцээ баячуудаас илүү их татвар авах зэрэг арга хэмжээ авахаар яриад эхэлсэн.  Хятадууд бас адилхан. Байдал эгзэгтэй болоод ирэхээр  тансаг брэндийн рекламуудыг гудамжнаас буулгах, жижиг үндэстнүүд рүү хөрөнгө оруулалтаа нэмж, тэдний түүх, соёлыг босгож байгаа хэлбэрээр шийдэж байгаа.  Гэтэл манай   одооны нөхцөл байдал  0.46 орчим байна.   Үүнийг бодолцохгүй бол долдугаар сарын 1-нийх шиг асуудал дахин үүсэхэд бид гаднаас дэмжлэг авч чадахгүй. Бүр эсрэгээрээ улам өдөөх магадлалтай. Тэгээд ч манай төрийн бодлого ядуусаа биш, хэтэрхий баяжсан цөөнхөө дэмжихэд оршоод байгаа юм шиг харагдаад байна. Зарим хүмүүс үе үеийн Ерөнхий сайдыг баялгаас томоор хүртэгсэд худалдаж авдаг гэж яриад байгаа. Тэр ч ортой л байх. Өнөөдөр MCS групп Хятадуудтай нийлж, төр засгаа “хулхидаж” байхад хэн ч, юу ч мэдээгүй юм шиг байгаад байна. Гэтэл ядарсан хэдэн ардынхаа авч байгаа цалингийн 10 хувийг хуу хамж авчихаад, хувьдаа байшин, ордон бариад л сууцгааж байгаа. Дээр дурьдсан, Америк, Хятадын жишээнээс манайх тас эсрэгээрээ. Өнөөдөр Монголд нэртэй брэнд, баячуудад зориулсан тансаг хэрэглээг хэтэрхий их сурталчилж байгаа. Баячуудын унаа, хэрэглээ, зүүж байгаа бөгжийг хүртэл гайхуулна. Нэг бөгжний үнэ нь манай залуусын насаараа мөрөөдөөд авч чадахгүй байгаа байрны үнэтэй адил байх жишээтэй.  Ийм байхад Ливийн түүх манайд үргэлжлэхгүй гэх баталгаа байна уу. Ядуус өнөөдөр баячуудыг, УИХ-ын гишүүд, эрх баригчдыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг болж. Хэрвээ бослого гараад, хоёр сая иргэн зэвсэг бариад дайрахад Д.Оджаргал тэргүүтэй баячууд нухчин дарах юм уу. Хэн нэгэн ядуу нөхөрт буу өгөөд, тэр байранд амьдардаг, буудаж алаад оронд нь байранд амьдар гэхэд аягүй л бол буудна. Тэгэхэд MCS-ийн өндөр барилгыг эзлээд өөрсдөө ав гэхэд 100 мянган ядуу хүн дайрахгүй гэх баталгаа алга. Өнөөдөр Монголд баялгийн тэгш бус хуваарилалт ийм л хэмжээнд хүрчихсэн байна. Удахгүй “Wallstreet” эхлэх нь дээ.

Н.Пунцаг mminfo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car