Өнөөдөр Билгийн тооллын 24. 4 ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурим найр хийх, бэрх гуйх, хүүхэд үрчлэн авах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар явбал зүүн зүгт одогсод гаргавал зохистой. Үсээ шинээр үргээлгэх буюу засуулахад зохимжгүй.
Холбоотой мэдээ
Comments are closed.