Өргөст хэмх нь дэлхий дахинаа өргөнөөр хэрэглэдэг №4 дэх хүнсний ногоонд тооцогддог бөгөөд хүний биед хэрэгтэй бүхий л амин дэмийг агуулсан “супер хүнс” гэгддэг ажээ.
Өргөст хэмхийг Энэтхэгт 3000 – 8000 жилийн тэртээгээс ургуулж эхэлсэн түүхтэй гэж үздэг ба эртний Египет, Ром, Грекчүүдийн зоог гүнцгэндээ амтархан хэрэглэдэг байсан хүнсний ногоо юм.
Христийн шашины “Ариун Библи” сударт дурьдагдсан цөөхөн хүнсний ногооны нэг нь өргөст хэмх байсан ба энэ нь амин дэмүүд болох B1, B2, B3, B5, B6, фолийн хүчил, кальци, төмөр, фосфор, цайр болон кали, магнигаар нэн баялаг юм.
Хүнсний бусад ногоонуудаас та бидний биед үзүүлэх илчлэгийн хэмжээгээр харьцангуй бага (100 гр – 15 калори) өргөст хэмхний 95%-д нь ус агуулагддаг тул биеийг чийгшүүлж, хорт бодисыг гадагшлуулахаас гадна бодисын солилцоог сайжруулдаг байна. Ингэснээр жингээ барьж, чихрийн шижинг эмнэж, холестринийг бууруулаад зогсохгүй цусны даралт тогтворжиж, целулит болон үрчлээ арилдаг увидастай гэнэ.
Ялангуяа өргөст хэмхний хальс нь амин дэм С-гээр нэн баялаг бөгөөд өдрийн хэрэгцээт С витамины 10%-ийг дангаараа нөхдөг ажээ. Түүнчлэн үрэвслийн эсрэг, бие махбодыг цэвэрлэх үйлчилгээтэй учраас цэлхийж унжсан нүдэн дээрээ болон наранд түлэгдсэн эсвэл үрэвсэлтэй арьсан дээрээ нимгэн хэрчиж тавих нь үр дүн сайтай гэлцдэг.
Өргөст хэмхэнд агуулагддаг “Lariciresinol”, “Pinoresinol” ба “Secoisolariciresino” зэрэг нь хөх, өндгөвч ба үтрээ, түрүү булчирхайн хавдраас урьдчилан сэргийлж өгдөг бөгөөд харин силикон ба хүхрийн агууламж нь үсний ургалтыг дэмжиж өгдөг ажээ.
Орой унтахын өмнө хэдэн хэрчим өргөст хэмх идэх нь сайн унтаж амрахад нөлөөлдөг ба маргааш өглөөг эрч хүчтэй, сэргэг угтахад тусалдаг гэнэ. Түүнчлэн тархийг сайн амрааж өгдөг байна.
Өргөст хэмх нь амны хөндийн эрүүл ахуйд ч гэсэн чухал ач холбогдолтой гэнэ. Амны хөндийгөө эрүүл байлгаж амны хөндийн эвгүй үнэрийг дарахыг хүсвэл хэрчим өргөст хэмхийг тагнай ба хэлний завсар 30 секунд байлгаад нэг үзээрэй. Энэ нь амны эвгүй үнэр үүсгэдэг нянг устгадаг сайн талтай ажээ.
Ингээд хамгийн сүүлд стресс ядаргаанаасаа ангижирч, алжаал юугаа бүрэн тайлахад хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэе. Ингэхийн тулд өргөст хэмхээ хоёр эсвэл гурав хувааж буцлам халуун усанд хийж хэсэг буцалгах бөгөөд өргөст хэмхнээс анхилам зөөлөн уур савсаж гайхалтай тайвшралыг өгдөг гэнэ. Ингээд энэхүү усаараа нүүрээ утах, үсээ угаах болон халуун устай ваннандаа нэмж орох нь биеийн арьсыг амраахаас эхлээд зөөлрүүлэх, цэвэрлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй ажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.