Өнөөдөр 18.00 цагт их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусгавар болно. Энэ жил бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байгаа бөгөөд шалгуулагчид нийт 10 хичээлээр шалгалт өгөх юм. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулах гэнэ. Урьдчилсан тооцоогоор энэ жилийн ерөнхий эрдмийн шалгалтад 38 мянга гаруй хүүхэд бүртгүүлнэ гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.