Маргааш “Аварга” биеийн тамирийн сургуульд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах олс таталтын тэмцээн эхэлнэ. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 гаруй багийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. Улсын аваргад амжилттай оролцсон баг, тамирчдаас Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг бүрдүүлэх гэнэ. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-16-нд Монгол Улсад болох аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.