Автомашин сонирхогч залуучуудад аа нэгэн таатай мэдээг дуулгая. Энэ оны хамгийн анхны дрифт шоу зохион байгуулагдаахаар товоо гаргалаа. ”VIP auto club” -н залуус ” VIP Drift” шоуг 3 дахь жилдээ 2014.04.19-ны өдөр “Скай резорт” цанын баазын задгай талбайд болно.
Энэхүү шоу нь Замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдэх юм.
Тус шоуны салхийг хагалж, агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдээр хуран цугласан залуустаа зориулан хүргэнэ болсноороо энэ удаагийн шоу онцлогтой.
Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж, олныг гайхшралыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд хүлээж байна. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл, сонирхол болсон автоспорт, дрифтын шоугаар хамтдаа нэг өдрийг доргио өнгөрүүлцгээе!
Зохион байгуулагч: “VIP AUTO CLUB”, “MGL MEDIA GROUP”, “НАРУ” студи
Дэмжигч байгууллага: “Замын Цагдаагийн газар”, НҮ Улаанбаатар нэгдэл
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч: www.DORGIO.mn TV8 телелвиз, Эх Орон телевиз
Мэдээллийн ивээн тэтгэгч : www.ZALUU.com , www.CAAK.mn , www.AMJILT.com , www.URLAG.mn
“VIP DRIFT-2014” шоуны хөтөлбөр
– 08:00 – 09:00 Талбайн бэлэн байдлыг шалгах
– 10:30 – 10:30 RC машины уралдаан зохиогдоно
– 10:30 – 11:00 Нээлт
– Choppers & VIP AUTO CLUB үзүүлбэр
– Нисдэг тэрэг & шүхрийн үзүүлэх тоглолт 11:00 – 11:10 ICE TOP хамтлаг ая дуугаа өргөх
– 11:10 – 11:20 4 зүг – Кадр ая дуугаа өргөх /VIP AUTO CLUB дуу/
– 11:30 – 14:00 Дрифтийн тэмцээний I-р үе
– 14:00 – 14:20 Үзэгчдэд ус ундаа тараах
– 14:20 – 15:00 Дрифтийн тэмцээн II-р үе
– 15:10 – 15:30 d20-ийн азтан шалгаруулж дрифтийн машинд суулгаж үзүүлэх
– 15:30 – 16:20 Дрифтийн тэмцээний III-р үе
– 16:30 – 16:50 Үзэгчдээс азтанууд шалгаруулах, шагнал гардуулах
– 16:50 – 17:20 Дрифтийн тэмцээний финалын үе
– 17:20 – 17:30 Мотоцикл машин дээгүүр харайх үзүүлбэр
– 17:30 – 18:00 Хаалтийн үйл ажиллагаа шагнал гардуулах ёслол
VIP After Party
– 21:00 – 02:00 – Metropolis NClub
– холбоо барих : 91111170 91937777
өмнөх жилийн ШОУ-ны бичлэг
Холбоотой мэдээ
Comments are closed.