antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Энгэр султай эрчүүд энэ нийгмийг ялзрааж гүйцлээ

нийтлэсэн Admin

Монголд ДОХ-той хүн 98 байгаагийн 80 хувь нь эрчүүд бөгөөд тэдний олонх нь гей буюу ижил хүйстнээ сонирхогч.

ДОХ гээч аюулын харангын халдвар тээгч, тараагч энэ эрчүүдийн олонх нь албаны хэллэгээр бол хөдөлгөөнт хэмээх бүлэгт багтдаг, хил дамнан нааш дааш сүлждэг иргэд. Мөн тэд бүгд бэлгийн замаар халдвар авсан. Халдварыг шүлсээр, цусаар гэх зэрэг бусад замаар авсан нь нэг ч үгүй. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын тухайд ДОХ-ын 98 тохиолдол илэрсэн нь их өндөр үзүүлэлт аж.

Олон улсын жишгээр бол эдгээр хүмүүсийн цаана их олон хүн халдвар тээгч болж буй аж. Гагцхүү мэдэгддэггүй, илэрдэггүй. Монголын нийгэмд өнөөдөр эмэгтэйчүүд шиг муу нэртэй хүмүүс байдаггүй. Биеэ үнэлдэг, улс төрд санаархдаг гэхчлэн тоочоод байвал хүүхнүүдэд зүүсэн нэр хаяг олон.

Гэтэл үнэн хэрэг дээрээ эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд учруулж буй хор хохирлын хэмжээг дэнслэх юм бол эрчүүдийн тарьж буй балаг хавьгүй их гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Адаглаад аймшигг ДОХ-ын халдварын үүр уурхай нь эрчүүд байгаагаас тэднийг энгэр султай гэхээс өөрөөр яаж тодотгох вэ.

Нийгэм тогтвортой, эрүүл, хөгжилтэй байхын эх үндэс болсон улс төр, эдийн засгийн орчныг аваад үзэхэд энд эрчүүд эгээ л өнөө энгэр султай гей харчууд шиг аашлах болсоор удааа. Улс төрийн гей эрсийн олон ааш ард олныг араасаа чирч ядрааж байна. Тэр Н.Энхбаяр, М.Энхсайхан гээд жагсаахад нэлээд урт цуваа болно.

Хэдийгээр нийгмийн ардчисан тогтолцоо сонгох, сонгогдох эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, болих, солих, хольж хутгах эрх чөлөө бий гэж үзэх ч энэ эргэж хургасан, үзэл бодол, үзэл санаа, үзэл баримтлалын тогтворгүй байдал нь эгээ л эрэггэй нь эрэгтэйтэйгээ бэлгийн хавьталд орохоос ялгаагүй гай тарьж, нийгмийг төөрөгдүүлж туйлдуулж байна.

Орцонд хоног төөрүүлдэг гэр оронгүйчүүд, cap бүрийн 21 мянгадаа дугаарлан зогсоо иргэд, дэлгүүрийн лангуун дээр өдрийг бардаг худалдагч нар, сургууль, эрдмийн газарт ч тэр монголчууд улстөржин маргалдаж, даамжирвал үсдэлцэн барилцаж авахаас наагуур юм болж байна. Тэр 0.Магнай чинь гайгүй ч боловсролтой,хэлье гэснээ хэлчихдэг хүүхэд байгаа юм. Хөөрхий амьтан амиа хамгаалахар АН-д яваад орчихсон болохоос дориун тэмцэгч юм шүү дээ гэнэ.

Ж.Батзанданг өмөөрөх, дайрах нь яг адил. Тэтгэвэртээ дугаарлаж буй хөгшдийн талцаанаас их юм харж болно. Тэд хэдэн тал болоод үзэлцчихнэ. Ногоон нам, Иргэний зориг намын учрыг олохоо бүр байсан. С.Оюун, Д.Энхбаттай нь жинхэнэ нь биз дээ гэнэ. Тэгж байтал дундуур нь “Иргэний зориг”-ийн фэн бололтой нэгэн “Ийм л байгаа юм.

Манайх өөр намтай нэгдэх хэрэггүй л байсан юм. Одоо бүр байнд ч үгүй, банзанд ч үгүй болохдоо туллаа. С.Оюун даргалаад явахад болох л байсан юм” хэмээн харамсангуй дуугарна. Сүүлийн үеийн улс төрийн шинэ фигуруудын тухай бас ярина аа. Гэхдээ тэр нь газар нэг их авахгүй. Эцэс сүүлд нь МАН, АН-ын улаан, цэнхэр хамгаалагчид эгээ л заамдалцаж авахаас наагуур юм болж байтал ашгүй мөнгөө авах ээлж нь ирж ширүүн тулаан намжина. Гэтэл ард нь дахиад л бөвн маргаан.

Хөгшдийн тухайдяах вэ, ярих сэдэвтэй зүгээр ч юм шиг. Харин ид хийж бүтээх насандаа яваа 20 дөнгөж гарсан, 30 дөхөж яваа идэр залуусын улстөржих өвчин, “гей халдвар” хэрээс хэтэрч байна. Заримынх нь яриаг сонсохоос ой гутам. Жишээ нь, хуучин Ху намын харьяалалтай байсан залуус хоёр талд ажиллана.

Яг л хоёр үзүүртэй зүүгээр аль аль тийш хатгах шиг. Эрдэм боловсрол, эрүүл сэтгэлгээгээр тархиа цэнэглэж ирээдүйгээ өөрийн гараар босгоход бэлтгэх гэхээс илүү аль талд үйлчилж, хэнээе хэдэн төгрөг салгах вэ, ямар мэдээлэл зөөж очвол овоо үнэлэгдэж дарга нарын хараанд өртөх бол гээд л удирдаагуудынх нь энд тэнд гарч шоволзох нь өрөвдмөөр.

Намын дарга нарын гутлын шороог арчиж, идсэн тавгийг нь долоохоос наагуур аашлахыг нь харахад хайран залуу нас, идэр сайхан бие хаа, зүс царай гэж халаглахаар. Эдний хувьд намаар өвчилж төлөвшиж буй хэрэг юм даа. Уг зүйгээрээ бол шинжлэх ухаанд шимтэж, урлаг бүтээлд шунаж, спортод хорхойсч, бизнест хүч сорьж төлөвших алтан сайхан үесэн.

Ганцхан олдох насныхаа охь дээжийг намчирхаж талцсан гей улстөрчдийн гарын алчуур, амны цаас болгохоо болиоч, сэрээч залуус аа гэж хэлье. Шинэ үеийн Монголын ууган сэхээтнүүдийн нэг, их зохиолч Д.Нацагдорж алдарт “Хуучин хүү” зохиолдоо ‘Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай, таван тйвийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв” хэмээсэн байдгийг санаж ухаараач.

 

Гей улстөрчдийн гаргасан бохир замаар биш, өөрсдөө өөрсдийнхөө өмнө дурайлгасан ариун, гэгээн, бартаатай ч адал явдалтай сайхан замаар урагшаа харж урамтай амьдраач. Залуу нас, эрч хүчээ бусдын шунал, хүслээ хангах хэрэгсэл болгуулах хэрэг юун. Энгэр султай эрчүүд энэ нийгмийг ялзрааж гүйцлээ. Цэвэрлэх үүрэг залууст ногдох бөгөөд гагцхүү эрүүл ухаантай байж л гүйцэлдүүлж чадах билээ.

Р.ОЮУНАА

Эх сурвалж: “Өдрийн шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car