ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан Польш улсын хууль сахиулах албаныханд саатуулагдаад долоо хонож байна. Түүнийг баривчлах үндэслэлээ тус улсын Прокурорын газраас манай Москва дахь Элчин сайдын яаманд ирүүлсэн аж. Монгол Улсаас Москва хотод суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг БНПУ-ын Люблин дэх Прокурорын газраас гурван сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлэхээр ажиллана гэсэн албан тоот манай Элчин сайдын яаманд ирсэн байна. Тус бичигт “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн нэг, 258 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн тус улсын Баруун Люблин дүүргийн шүүхээс гурван сарын хугацаатай хорих шийдвэр гаргасан байна. А.Батсайханд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл манай ГХЯ-нд ирээгүй аж.
www.now.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.