antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2011 Comments are off

Махыг ”Commet” угаалгын нунтгаар угааж байжээ

нийтлэсэн admin

“Даяар Монгол” хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж, ”Тэнгэрлэг Монголын газар шороо” хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран гадны хөрөнгө оруулалттай хоолны газруудад хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулсан юм.
Шалгалтын явцад гадны хөрөнгө оруулалттай гэх 15 хоолны газраас ноцтой гэж болохоор олон зөрчил илэрсэн ажээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь аливаа зөрчил илэрсэн тохиолдолд тодорхой хугацаанд акт тавьж, хаахаас бус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байдаггүй тул    дээрх байгууллагууд хамтран холбогдох хууль, эрхзүйн байгууллагуудад хандан зөрчил илэрсэн газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсч, албан бичиг хүргүүлэхээр болсон байна.
Шалгалтын явцад гаднын хөрөнгө оруулалттай зарим зоогийн газрын гал тогоонд махыг “Commet” угаалгын нунтгаар угааж буй тохиолдол ч гарсан аж. Тэр бүхнийг зурагжуулан баримтжуулж авсан бөгөөд энэ мэт зөрчлүүдийг баримтын хамт холбогдох хууль зүйн байгууллага, МХЕГ-т хүргүүлсэн байна. Хэрвээ тухайн байгууллагууд зөрчил, дутагдлаа засахгүй бол цаашид хэвлэлээр нэртэй, зөрчилтэй нь зарлах гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car