Баригдаж буй барилгаас төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол сүүлийн хоёр жилийн дотор гурван удаа гарсан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд Макс группын барилпга дээрээс краны тулгуур төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан Land Cruiser-200 маркийн автомашин дээр унаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Уг хэрэг гарсны дараа “Макс өргөө” компанийн туслан гүйцэтгэгн “Нэт класс” компанийн аюулгүй байдап, эрүүл ахуйн ажилтан болон удирдлагыг нь саатуулаад байсан юм. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналтан дор шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.