antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

М.Энхболдын фракци хоёр хүнээ АТГ-ын даргад зүтгүүлж байна

нийтлэсэн admin

-Консул Н.Ганболд, замын цагдаагийн Х.Энхжаргал хоёр хотын фракцийнхны ивээлд байдаг нь үнэн бололтой-

АТГ-ын даргын томилгооны асуудал ид яригдаж байна. УИХ-аас Ерөнхийлөгчид хандаж АТГ-ын даргад санал болгох хүмүүсийн нэрсийг оруулж ирэх хүсэлт хүргүүлчихсэн. Одоо юу удах вэ. Ч.Сангарагчаа даргыг хорих мастер төлөвлөгөө хэрэгжих үеэр АТГ-ын дараагийн даргын нэр тодорхой болчихсон байсан биз. Ингэж хардах олон үндэслэл байгаа. Ч.Сангарагчаа даргыг зохион байгуулалтай унагасан нь тодорхой болчихсон юм чинь. Харин энэ үед консул Н.Ганболдын нэр АТГ дээр их ширүүн яригдаж байна. Зарим нь бүр Н.Ганболд АТГ-ын даргаар томилогдчихсон уу гэж асууж ч байна. Гэхдээ өнөөдөр АТГ-ын даргаар Батаа очих уу, Болдоо очих уу гэхээс урьдаар тэнд хэний хүн очих вэ гэдэг нь сонирхол татаж буй. Урьдын дарга нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх тодотголтой байлаа. Харин одоо АТГ-ын даргаар хамгийн их яригдаад байгаа Н.Ганболд бол хотын фракцийнхны буюу бүр тодруулбал, Монгол Улсын шадар сайд М.Энхболдын хүн гэсэн. М.Энхболд нийслэлийг ерөнхийд нь “базсан” төдийгүй бүх томилгоо түүнээс ихээхэн хамааралтай байдаг бололтой. Харин тэрбээр АТГ-ын даргын томилгоонд оролцох нөлөө бүхий нэгэн боловч түүний хүнийг сонгох эсэх дээр яах юм бол. Зарим нь Н.Энхбаярын эсрэг хүчин төр барьж байхад М.Энхболдын хүнийг томилохгүй.

Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхнасан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Т.Лхагваа, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Т.Билэгт, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх асан Г.Ганзориг, УИХ-ын гишүүн асан “Либерти” дээд сургуулийн ерөнхий захирал Б.Дэлгэрмаа гэх зэрэг олон хүний нэр бий. Эдгээр хүмүүсээс өөр хүн АТГ-ын дарга болохыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ томилгоог нягт ажиглаж буй хуулийн хүрээнийхний хэлж буйгаар тийм ч хол зөрөхгүй юм байх. Тэдний хэлснээр бол Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх асан Г.Ганзориг “азтай” байсан бол өдийд АТГ-ын даргаар очих магадлалтай хүмүүсийг тэргүүлэх байсан гэх. Даанч тэр Ерөнхийлөгчийн дэргэд шадарлаж байхдаа алдаа гаргаж, гологдон Улсын Ерөнхий Прокурорын туслах, Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилогдсон гэдэг. Тэрбээр Өршөөлийн тухай хуулийг боловсруулахад гар бие оролцсон хүмүүсийн нэг бөгөөд түүний боловсруулсан хууль “муу байна” гэгдэж хоёр ч удаа буцаж байсан. Харин энэ нь Ерөнхийлөгчид таатай санагдаагүй бололтой. Тиймээс Г.Ганзоригийн нэр хасагдаж байгаа юм. Мөн Улсын ерөнхий Н.Амарзаяа, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал М.Ганболд нар АТГ-ын даргад тохирох зиндааны хүмүүс биш. “Шанага” хочит хошууч генерал М.Ганболд бол Н.Энхбаярын яг гарынх нь хүн. Тиймээс Н.Энхбаяр төр барьж байх үед ЦЕГ-ын даргаар томилж байсан гэж хардах нэгэн байдаг юм билээ. Ямартай ч АТГ-ын даргын нэр ирэх долоо хоногоос бараг тодорхой болох гэнэ. Харин хотын фракцийнхан Ерөнхийлөгчтэй тохирч чадах юм бол АТГ тэднийх боллоо гэсэн үг. Юутай ч тэд хоёр хүнээ АТГ-т зүтгүүлж байгаа аж. Үр дүн нь яаж гарахыг хүлээж л байя.

Д.СҮХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car